x

Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт эхлэхтэй холбогдуулан зарим дүрэмд өөрчлөлт оруулжээ.

Ирэх сарын 3-нд дээд лиг “Аса арена”-д албан ёсоор нээлтээ хийх бөгөөд оролцох багууд энэ сарын 15-нд урьдчилсан, 20-нд эцсийн мэдүүлгээ өгөх юм. Түүнчлэн клуб хооронд тоглогчдын шилжих хөдөлгөөнийг маргааш хаахаар болов. Шилжих хөдөлгөөнийг хийхдээ ямар нэгэн гэрээний маргаангүй, өмнөх багтай хийсэн гэрээ албан ёсоор дууссаныг нотлох баримттай байхаар тусгалаа. Лигийн тоглогчид FIVB Play Clean program гэрчилгээтэй байхаас гадна тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим сургалтад заавал суусан байх ёстой аж. Энэ нь тоглолтын үр дүнг наймаалцахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Лигийн хүрээнд хамгийн анхаарал татсан дүрэм нь баг бүр дөрөв хүртэлх гадаад тоглогчтой байж болно гэх заалт. Энэ заалт нь багуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч холбооны Удирдах зөвлөл баталжээ. Ингэхдээ эрэгтэй баг талбайд хоёр, эмэгтэй нь гурав хүртэлх гадаад тоглогч гаргаж болно гэж тусгасан байна.

Үүнээс гадна шигшээ тоглолтын цувралын тоог нэмжээ. Өмнө нь хагас шигшээ болон шигшээ тоглолтын цувралд түрүүлж хоёр ялсан нь хождог байсан. Тэгвэл энэ жилээс хагас шигшээ гурав, шигшээд дөрөв хожсон баг ялах юм. Өөрөөр хэлбэл, хагас шигшээд тав, шигшээд долоон тоглолт гарах магадлалтай гэсэн үг. Волейболын дээд лигийн тэмцээн ирэх сарын 3-нд эхэлж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд аварга баг тодорно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мальтагийн нийслэл Валлетта “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэл”-ээр нэрлэгдэв 6 мин Монголын бодибилдингчид Лас Вегасын тайзан дээр ялалт байгууллаа 8 мин Монгол, Энэтхэгийн харилцааны 70 жилийн ойд зориулсан төрийн айлчлал эхэллээ 9 мин Сумочдын Лондон дахь үзүүлэх барилдаан маргааш эхэлнэ 10 мин Гана улсын хөл бөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа 13 мин Австрид суугаа монголчууд нийгмийн хамгааллын талаар мэдээлэл авлаа 15 мин Монгол тулаанч Б.Энх-Оргил дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөнө 17 мин Төв цэвэрлэх байгууламжийн лаг шатаах үйлдвэрийг 2026 онд барьж эхэлнэ 18 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ 19 мин “Монголын өсвөрийн эрдэмтдийн уралдаан-2026” анх удаа зохион байгуулагдана 24 мин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй 1 цаг 12 мин Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 1 цаг 27 мин Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ 2 цаг 18 мин 25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ 2 цаг 19 мин Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно 2 цаг 21 мин Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ 2 цаг 26 мин П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 2 цаг 59 мин Солийн Данзан (3) 3 цаг 19 мин Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдана 3 цаг 23 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 3 цаг 25 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт...
Top