x

Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн цагийн дараа огцорлоо

Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаасаа хойш хэдхэн цагийн дараа огцорчээ. Холбоотнууд болон эсэргүүцэгчид нь засгийн газрыг нь унагана гэж сүрдүүлсний дараа тэрбээр даваа гарагт огцорсон байна. 

С.Лекорнюгийн огцрох шийдвэр нь гэнэтийн бөгөөд урьд өмнө тохиолдож байгаагүй явдал байсан бөгөөд Францын улс төрийн хямрал улам гүнзгийрч байгааг харуулж байна. Түүнийг огцрох тухай мэдээ цацагдсаны дараа Францын хувьцаанууд болон еврогийн ханш огцом унажээ. 

Ерөнхийлөгч Эммануэл Макроны ойрын хамтран зүтгэгч С.Лекорню олон долоо хоногийн турш улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст ням гарагт засгийн газраа эмхлэн байгуулсан бөгөөд шинэ Засгийн газар даваа гаргийн үдээс хойш анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байсан юм.

Гэвч Франц улс төрийн гүн хямралд автаж, хуваагдмал парламентад аль нэг нам олонх болж чадаагүй энэ үед танилцуулсан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өрсөлдөгчид болон холбоотнуудын дургүйцлийг хүргэсэн байна. Тэд шинэ бүрэлдэхүүнийг хэтэрхий барууныг баримталсан, мөн хангалтгүй гэж үзсэнээр засгийн газар хэр удаан оршин тогтнох бол гэсэн асуулт урган гарчээ.

С.Лекорню даваа гаргийн өглөө огцрох өргөдлөө Э.Макронд өгсөн байна. “Ноён Себастьен Лекорню Засгийн газраа огцруулах хүсэлтээ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч түүнийг хүлээн авсан” гэж Елисейн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

2022 онд Э.Макрон улиран сонгогдсон хэдий ч парламентад аль нэг нам, бүлэг олонх болж чадаагүйгээс хойш Францын улс төр тогтворгүй болоод байгаа юм. Э.Макрон өнгөрсөн онд парламентын ээлжит бус сонгууль зарлах шийдвэр гаргасан нь хямралыг улам гүнзгийрүүлж, парламент дахь хуваагдлыг улам гүнзгийрүүлжээ. Өнгөрсөн сард томилогдсон С.Лекорню бол сүүлийн хоёр жилийн хугацаанд Э.Макроны томилсон тав дахь Ерөнхий сайд болсон юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 58 мин “Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авна Өчигдөр 11 цаг 04 мин 49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо Өчигдөр 10 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард УИХ-д өргөн барина Өчигдөр 10 цаг 44 мин ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна Өчигдөр 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 35 мин Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай Өчигдөр 10 цаг 31 мин Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар хичээллэнэ Уржигдар 17 цаг 36 мин А23а мөсөн уул дэлхийн хамгийн том байхаа больжээ Уржигдар 17 цаг 35 мин Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл илгээлээ Уржигдар 17 цаг 32 мин Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгууллагад хатуу анхааруулав Уржигдар 17 цаг 31 мин Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ Уржигдар 17 цаг 30 мин Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв Уржигдар 15 цаг 38 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ Уржигдар 15 цаг 37 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ Уржигдар 15 цаг 36 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ Уржигдар 15 цаг 35 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Уржигдар 15 цаг 32 мин Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шинээр нээлээ Уржигдар 15 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 29 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top