x

25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ

Осака хотноо болж буй 2025 оны Дэлхийн экспо үзэсгэлэнгийн хаалтын ёслолд угсаа залгамжлах хунтайж Акишино, Ерөнхий сайд Ишиба Шигэрү болон бусад хүндэт зочид оролцоно.

Энэ оны дөрөвдүгээр сард нээгдсэн тус экспог “Бидний амьдралд зориулсан ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвийн дор зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 158 улс орон, нутаг дэвсгэр, долоон олон улсын байгууллага оролцож байна.

Хаалтын үйл ажиллагаа Юмешима хиймэл арал дээрх үзэсгэлэнгийн талбайд 14:00 цагт эхэлнэ. Экспо нээгдэхийн өмнө тасалбарын борлуулалт удаашралтай байсан нь алдагдал хүлээж болзошүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байсан юм. Харин өнгөрсөн бямба гаргийн байдлаар тасалбар авсан зочдын тоо 25 саяд хүрсэн байна.

Ингэснээр 2025 оны Дэлхийн экспог зохион байгуулагч Японы холбооноос мэдэгдсэнээр, үзэгчдийн тоо, бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаагийн ачаар 23-28 тэрбум иен буюу ойролцоогоор 150-185 сая ам.долларын ашигтай байх магадлалтай байна гэжээ.

Даваа гарагт мөн үзэсгэлэнгийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн тунхаглал гаргах форумыг зохион байгуулах ажээ. Түүнчлэн экспогийн албан ёсны бэлгэдэл Мяку-Мяку болон оролцогч улс, нутаг дэвсгэрүүдийн төлөөлөгчид өөрсдийн туг далбааг намируулан оролцох парадыг зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааны дараа шөнийн цагаар ёслолын буудлага, дроны шоу үзүүлбэр хийснээр экспо 22:00 цагт өндөрлөх ажээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мальтагийн нийслэл Валлетта “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэл”-ээр нэрлэгдэв 5 мин Монголын бодибилдингчид Лас Вегасын тайзан дээр ялалт байгууллаа 7 мин Монгол, Энэтхэгийн харилцааны 70 жилийн ойд зориулсан төрийн айлчлал эхэллээ 8 мин Сумочдын Лондон дахь үзүүлэх барилдаан маргааш эхэлнэ 9 мин Гана улсын хөл бөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа 12 мин Австрид суугаа монголчууд нийгмийн хамгааллын талаар мэдээлэл авлаа 14 мин Монгол тулаанч Б.Энх-Оргил дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөнө 16 мин Төв цэвэрлэх байгууламжийн лаг шатаах үйлдвэрийг 2026 онд барьж эхэлнэ 17 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ 18 мин “Монголын өсвөрийн эрдэмтдийн уралдаан-2026” анх удаа зохион байгуулагдана 23 мин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй 1 цаг 11 мин Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 1 цаг 26 мин Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ 2 цаг 17 мин 25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ 2 цаг 18 мин Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно 2 цаг 20 мин Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ 2 цаг 25 мин П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 2 цаг 58 мин Солийн Данзан (3) 3 цаг 18 мин Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдана 3 цаг 22 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 3 цаг 24 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт...
Top