x

Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно

Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Египитийн Шарм-эш-Шейх хотод болох “энх тайвны дээд түвшний уулзалт”-д оролцоно гэж “Axios” сайтын сэтгүүлч Барак Равид ням гарагт X нийгмийн сүлжээн дэх хуудсандаа эх сурвалжийн мэдээллийг эш татан бичжээ. Уг уулзалтын үеэр Газын зурвасын асуудлаарх энхийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болох юм. 

“М.Аббас маргааш Египетэд болох Трампын энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа гэж Палестины албан тушаалтан надад мэдээлсэн” гэж Равид бичсэн байна. 

“Axios”-оос гадна, Египетийн “Al-Shorouk” сонинд мөн Аббасыг аравдугаар сарын 13-нд буюу өнөөдөр болох уулзалтад оролцоно гэж эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

Шарм-эль-Шейх хотод олон улсын “энх тавны дээд хэмжээний уулзалт” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Египетийн Гадаад хэргийн яам өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Уулзалтын үеэр “Газын зурваст дайныг зогсоох гэрээ”-нд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Израил, ХАМАС-ын хооронд эхний хэлэлцээрийг мөн Египетийн энэ хотод байгуулсан юм.

Египетийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сиси нар хамтран даргална. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц зэрэг 20 орчим удирдагч уг дээд түвшний уулзалтад оролцох ажээ. 

Харин Израилын талаас болон Европын Холбоо, АНУ-д террорист байгууллагуудын тоонд оруулсан ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурах үйл явцад оролцохгүй. Дээд хэмжээний уулзалт болох өдрийн өглөө тус бүлэглэл барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах төлөвтэй байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мальтагийн нийслэл Валлетта “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэл”-ээр нэрлэгдэв 3 мин Монголын бодибилдингчид Лас Вегасын тайзан дээр ялалт байгууллаа 5 мин Монгол, Энэтхэгийн харилцааны 70 жилийн ойд зориулсан төрийн айлчлал эхэллээ 6 мин Сумочдын Лондон дахь үзүүлэх барилдаан маргааш эхэлнэ 7 мин Гана улсын хөл бөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа 10 мин Австрид суугаа монголчууд нийгмийн хамгааллын талаар мэдээлэл авлаа 12 мин Монгол тулаанч Б.Энх-Оргил дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөнө 14 мин Төв цэвэрлэх байгууламжийн лаг шатаах үйлдвэрийг 2026 онд барьж эхэлнэ 16 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ 17 мин “Монголын өсвөрийн эрдэмтдийн уралдаан-2026” анх удаа зохион байгуулагдана 22 мин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй 1 цаг 9 мин Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 1 цаг 24 мин Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ 2 цаг 15 мин 25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ 2 цаг 17 мин Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно 2 цаг 18 мин Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ 2 цаг 24 мин П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 2 цаг 56 мин Солийн Данзан (3) 3 цаг 16 мин Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдана 3 цаг 20 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 3 цаг 22 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт...
Top