x

“Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ

Монголын Мянганы сорилтын сан нь Усны Компактын хүрээнд улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залууст түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн, танин мэдэхүйн үйл ажиллагааг “Бидний ус-Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Энэ үеэр усны үнэ цэн, ухаалаг хэрэглээ, дахин ашиглалт, бохирдлыг бууруулах зэрэг устай холбоотой асуудлаар олон нийтэд мэдээллээ хуваалцахаас гадна Усны Компактын бүтээн байгуулалтууд, нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологи, инновацыг танилцуулах аж.

Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Усны газрын дарга З.Батбаяр “Хот, суурины ус хангамж, усны нөөцийн зохистой менежмент” сэдвээр оюутнуудад лекц уншлаа. Тэрбээр “Усыг бид олон талаас нь харах ёстой. Бүх талаар нь таньж мэдээд, бидний амьдралд ямар нөлөөтэй, Улаанбаатар хотын сайхан амьдрал усан дээр суурилж байдаг гэдгийг хүн бүр мэддэг байх ёстой. Өнөөдөр оюутнуудад ус, усны нөөц, саарал ус, түүнийг хэрхэн ашиглах боломж зэрэг олон сэдвээр мэдлэг, мэдээллээ хуваалцлаа. Халаалт, дулаан хангамжийн оюутнууд саарал ус, ус дахин ашиглах тухай сонирхож асууж байна. “Усан тойрог” үзэсгэлэн цагаа олсон, мэдлэг түгээсэн арга хэмжээ болж байна” гэв.

Харин маргааш Мянганы сорилтын сангийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батдэлгэр “Хаягдал ус ба ус дахин ашиглалт”, 8-нд УСУГ-ын Усны төв лабораторийн менежер Ц.Болормаа “Усны чанар, шинжилгээ, лаборатори”, 9-нд Монголын МСС-ийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батсүх “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи”, 10-нд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Усны салбарын цахим дэвшил” сэдвээр лекц унших аж.

Мөн өдөрлөгийн өдрүүдэд залууст зориулсан кино болон яруу найргийн үдэш хөтөлбөртэй юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (154.16.81.156)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 16 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 18 цаг 6 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 18 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 18 цаг 14 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 18 цаг 15 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 18 цаг 17 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 19 цаг 52 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 19 цаг 56 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 19 цаг 58 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 59 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 20 цаг 0 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 21 цаг 34 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 21 цаг 57 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 22 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 22 цаг 10 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 22 цаг 13 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 22 цаг 52 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 23 цаг 17 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 23 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 23 цаг 41 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top