x

Нобелийн Энх тайвны шагналын мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байна

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл алдагдсан байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлсэн гэж Норвегийн Нобелийн институт мэдэгджээ. Баасан гарагт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо улс орондоо ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтынхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон билээ. 

Харин Норвегийн хэвлэлд мэдээлснээр, баасан гаргийн үүрээр цахим мөрийтэй тоглоомын нэгэн цахим хуудсан дээр М.Мачадог шагнал авна хэмээн тавьсан бооцоо нэмэгдэж эхэлсэн байна. Уг цахим хуудсан дээр Норвегийн Нобелийн хороо шагналыг зарлахаас 12 цагийн өмнө түүний ялах магадлал 2 гаруй хувьтай байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шагнал хүртэх магадлал 4 хувиас даваад байжээ. Гэвч гурван цагийн дараах байдлаар, М.Мачадогийн ялах магадлал 70 гаруй хувьд хүрч өссөн байна. Улмаар уг цахим хуудасны нэгэн хэрэглэгч 40 мянга гаруй ам.долларын ашиг олсон гэж дээрх мэдээнд дурджээ.

Нобелийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг Норвегийн Нобелийн институтээс бооцооны зах зээл дээр гарсан сэжигтэй үр дүн нь хувийн мэдээлэл алдагдсан эсвэл ямар нэгэн төрлийн цахим мэдээлэл задарснаас үүдэлтэй байж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Бямба гарагт тус институтээс энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаагаа NHK телевизэд мэдээлжээ. Одоогоор нарийн ширийн зүйлс тодорхой болоогүй байгаа боловч үүсээд буй нөхцөл байдлыг шалгаж байгаагаа тус байгууллага онцолсон байна. 

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 13 мин Солийн Данзан (3) 33 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 40 мин Трамп Ойрх Дорнодод айлчилж, гал зогсоох хэлэлцээрийг дэмжлээ 43 мин Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна 1 цаг 2 мин Нобелийн Энх тайвны шагналын мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байна 1 цаг 56 мин Умард Солонгос шинэ тив алгасагч “Hwasong-20” пуужинг танилцууллаа 2 цаг 1 мин Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм 2 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 2 цаг 9 мин "Эрдэнэс Монгол" компаниас гаргасан 1,9 сая ам.доллар ГХЯ-тай холбоогүй гэв 16 цаг 22 мин Г.Занданшатар: Улс төр хийх биш, ажил хийх цаг! 18 цаг 50 мин "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна Уржигдар 11 цаг 33 мин Монголын тамирчид “Physical 100” шоунд оролцоно Уржигдар 11 цаг 02 мин Испанийн уулчин Килиан Жорнет АНУ-ын 72 оргилд сарын дотор авирчээ Уржигдар 11 цаг 00 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ Уржигдар 10 цаг 50 мин Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг намаас хөөдөг болох хэрэгтэй Уржигдар 10 цаг 36 мин Японы Комэйто нам эрх баригч эвслээс гарахаа зарлалаа 2025-10-10 Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ 2025-10-10 Нобелийн Энх тайвны шагналыг ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадод олгов 2025-10-10
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ
Top