x

Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2025 оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болсон байна.

Экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хоороо мэдээллээ.

Зэсийн хүдэр ба баяжмал 1.7 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллароор экспорт өсжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.7 хувийг бүрдүүлжээ. Импортын 71.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн аж.  

Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 782.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 452.1 ам.доллароор нэмэгджээ. БНХАУ-д экспортолсон барааны 41.6 хувийг нүүрс, 40.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал байгаа юм. Швейцарь улсад экспортолсон барааны 99.6 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна.

Гашуун сухайт боомтоор экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын 71.3 хувь байгаа нь 2024 оны мөн үеийнхээс 9.9 нэгж хувиар өссөн дүн юм.

Энэ оны эхний 9 сард бараа бүтээгдэхүүний 40.6 хувийг БНХАУ, 23.9 хувийг ОХУ, 10.8 хувийг Япон, 4.2 хувийг БНСУ, 3.9 хувийг АНУ, 2.4 хувийг ХБНГУ импортолсон нь, нийт импортын 85.8 хувийг бүрдүүлжээ.

ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 78.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.9 хувийг ачааны автомашин эзэлжээ.

Экспортын 50.4 хувь Гашуунсухайт, 21.5 хувь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.9 хувь байгаа аж. Импортын 59.4 хувийг Замын-Үүд, 20.9 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 80.2 хувийг эзэлж байна.

Мөн импортолсон өндөгний хилийн дундаж үнэ 9 дүгээр сард мянган ширхэг тутамд 71.6 ам.доллар болжээ. Энэ нь өмнөх 8 дугаар сарынхаас 10.4 ам.доллароор буурсан дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top