x

Нобелийн Энх тайвны шагналыг ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадод олгов

Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодрууллаа.

Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн” Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор шийдвэрлэлээ гэж Нобелийн хорооноос мэдэгджээ.

2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг “улам тэлж буй харанхуйн дунд ардчиллын дөлийг бадрааж буй эмэгтэйд” олгож байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мариа Корина Мачадо орчин цагийн Латин Америк дахь эр зоригийн хамгийн “ер бусын жишээ”-нүүдийн нэг гэдгээрээ Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байгаа ажээ.

М.Мачадо энх тайвны шагналын “бүх шалгуурыг” хангасан гэж Нобелийн хорооны дарга мэдэгджээ. “Тэрбээр ардчилалд тайван замаар шилжихийг тууштай дэмжиж, тус улсын сөрөг хүчнийг нэгтгэсэн. Ардчиллын хэрэгсэл нь энх тайвны хэрэгсэл мөн гэдгийг харуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Нобелийн энх тайвны шагналыг “үндэстнүүд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, байнгын армийг татан буулгах, цөөлөх, энх тайвны конгресс байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд” үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл байгууллагад олгодог билээ.

Өнгөрсөн оны Энх тайвныг шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллага хүртсэн юм. “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө, мөн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг нүдээрээ үзсэн хүмүүсийн нотолгоогоор харуулсных нь төлөө” тус байгууллагад энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон билээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 3 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 13 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 6 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 7 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 9 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 10 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 10 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 13 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 13 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 14 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 15 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 16 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 19 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 26 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 44 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 45 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 46 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 49 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 18 цаг 10 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top