x

“Плэйтайм” наадмаар 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэж байна

Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн наадмын нэг болох  зорилготой “Плэйтайм фестиваль 2025” ирэх сарын 3-6-нд “Плэйтайм” хүрээлэнд болно.

23 дахь жилдээ зохион байгуулах эл наадмаар 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд үр дүнд нь нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгохоор тооцоолсон байна.

Энэ жилийн наадмын талаар “Плэйтайм”-ын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж хэлэхдээ “Шинээр чухал хоёр технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Энэ нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи юм. Ингэснээр бол маш олон давуу тал бий болно. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангана. Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх маш чухал алхам болно. Бугуйвчаараа төлбөр төлөх нь урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа хаяж гээхгүй байх давуу талтай. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг шинэчиллээ. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь давуу тал. Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км замыг туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж байна. Ингээд жинхэнэ утгаар нь кемпинг фестивалийг мэдэрцгээе гэсэн бодлоготойгоор энэ жил ажиллаж байгаа юм. Ирсэн хүн бүрд урьд өмнө нь авч байгаагүй хөгжмийн мэдрэмжийг өгөх болно” гэв.

2027 онд Азийн тэргүүлэх топ таван фестивалийн нэг болох зорилготой уг наадмыг өнгөрсөн жил 72 мянган хүн үзэж сонирхсон байна. Тэгвэл энэ жил найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, дуучин уран бүтээлээ хүргэх юм. 23 дахь удаагийн наадам пост-метал урсгалаар бүтээлээ туурвидаг Францын алдарт “Alcest”, пост-хардкор урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг Японы алдарт “Envy”, БНСУ-ын пост-рок “Jambinai”, АНУ-ын “YHWH Nailgun”, орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа сүүлийн үед анхаарал татаж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг хамтлаг, дуучид Монголын тайзнаа уран бүтээлээ хүргэж аж.

“Earth. Music. Art. Love” уриан дор болох наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд ирэх сарын 3-ны хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Морьт харвааны 18 морийг алж, махалсан харамсалтай хэрэг гарчээ 44 мин “Хонхрын 1000” орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулахаар санал нэгджээ 51 мин Жанжин клубийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна 52 мин Монгол Улсад “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн арга хэмжээ эхэллээ 53 мин 2025 оны 6-р сарын 13-ны Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь 54 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 2 мин Нутгийн төв болон зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн өдөр үргэлжилж байна 1 цаг 3 мин Мариус Визер дахин сонгогдож, жүдо бөхийн дэлхий дахины бодлогыг үргэлжлүүлнэ 1 цаг 4 мин Метро ба газар доорх байгууламжийн олон улсын туршлагыг хэлэлцэж байна 1 цаг 5 мин Г.Занданшатар Ерөнхий сайдын тамга гардан авлаа 1 цаг 6 мин Дэлхийн шинэ тренд: Аялахдаа Лабубугаа даатгуулдаг боллоо 1 цаг 9 мин Нүдээр хүлээн авах өндөр яруу найраг 1 цаг 9 мин Олон улсын валютын санд салбарын бодлого, шинэчлэлээ танилцууллаа 13 цаг 16 мин Г.Занданшатар: Яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна 13 цаг 19 мин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтын дөрөвт бичигдлээ 16 цаг 27 мин “Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар зарагдаж, дэлхийн дээд амжилт тогтоов 16 цаг 28 мин Орос, Украин цэргийн цогцсыг Истанбул дахь хэлэлцээний үр дүнд солилцов 16 цаг 29 мин Air India компанийн онгоц Энэтхэгт осолдож, 200 гаруй зорчигч аюулд оржээ 16 цаг 30 мин Мөнгөний фьючерс $37 давж, цагаан алт дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ 16 цаг 36 мин L’Oreal Medik8 компанийн хувьцааг 1 тэрбум еврогоор худалдаж авна 16 цаг 42 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж... Uber Лондонд жолоочгүй такси туршина Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үү... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнги...
Top