x

СЭМҮТ олон улсын “ADOS-2” аргачлалаар аутизмыг оношлох шинэ шатанд шилжлээ

“Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлого”-ын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн (СЭМҮТ) хүүхдийн сэтгэцийн эмч нар Бүгд Найрамдах Турк Улсад аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлалын онол, дадлагын сургалтад хамрагдаж, тус стандарт аргачлалыг СЭМҮТ-д албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

“ADOS-2” буюу Autism Diagnostic Observation Schedule-2 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, аутизмын хүрээний эмгэгийг оношлох өндөр нарийвчлалтай аргачлал юм. Энэ нь:

  • Асуулт, тодорхой даалгаврын дагуу хүүхдийн зан үйлийг ажиглах

  • Эмнэл зүйн шинж тэмдгийг бодитоор үнэлэх

  • Нас, хөгжлийн түвшинд тохирсон агуулгатай даалгавруудыг ашиглах

  • Харилцааны болон нийгмийн ур чадварыг оношлох

СЭМҮТ-ийн 2014 онд ашиглалтад орсон шинэ цогцолбор дахь Хүүхэд, өсвөр үеийн клиник нь 3–18 насны хүүхдэд зориулсан 20 ортой орчин үеийн тусламж үйлчилгээний орчин бүхий төв юм. Энэ шинэ аргачлалын нэвтрэлтээр аутизмын оношилгоо илүү нарийвчлалтай болж, оношлоход тулгардаг бэрхшээл багасч, оношилгоо, эмчилгээний үр дүн сайжрах хүлээлттэй байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөх болон уушгиний хавдрын өндөр үр дүнтэй Швейцар эмийг эмчилгээнд нэвтрүүлнэ 9 мин “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа 12 мин Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо 17 мин Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан болно 22 мин Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна 30 мин "Барселона", "Интер" багууд 3:3-аар тэнцлээ 40 мин Гэр хорооллынхныг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ 45 мин Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй 1 цаг 19 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цаг 45 мин 2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 14 цаг 50 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 14 цаг 55 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 15 цаг 2 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 15 цаг 19 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 15 цаг 36 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 16 цаг 29 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 17 цаг 54 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 17 цаг 56 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 17 цаг 57 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 17 цаг 58 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 18 цаг 1 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top