x

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд

Найман жил эрх барьж байгаа МАН-ын отгон чуулган үргэлжилж байна. Отгон чуулганаар огцом орж ирсэн хуулийн төслүүд цөөнгүй байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Зарим судлаачид, хуульчдийн хувьд энэхүү томоохон эрх зүйн зохицуулалтыг эрх баригчид отгон чуулганаар огцом оруулж ирж байгааг шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байна.

Улс төрийн болоод томоохон уул уурхайн компаниудын эрх ашиг, бүлэглэлийн хайчин дунд хэлэлцэгдэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэлээд их маргаан дагуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд тус хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байгаа юм. Учир нь эрх баригчдын хувьд энэхүү хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ олгох эрх зүйн зохицуулалт гэх агуулгаар сонгогчдод том боломж гэж харж байгаа нь тодорхой.

Ер нь цаашид эрх баригч МАН-ын хувьд энэ мэт хуулийн төслүүдийг оруулж ирэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил долоон хувьд хүрсэн. Энэ жилийн хувьд 5-6 хувьтай байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт чамгүй байгаа учраас малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулсан эрх зүйн олон өөрчлөлтүүд энэхүү отгон чуулганаар орж ирнэ гэдгийг улс төр судлаачид ярьж байна.

Мэдээж энэ сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа болохоор УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ сардаа багтаад батлах нь тодорхой. Парламентад суудалтай намууд зөвшилцөж тохирсон том бодлого болоод буй бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийг ч хэлэлцэнэ. Мөн нийслэлийг 42 нэгж болгон зохион байгуулах уулзалт, форумууд ч саяхан болж өнгөрлөө. Үүнтэй уялдуулан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.

Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд ч маргаантай хэлэлцэгдэж байгаа юм. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон 44 хууль тогтоолын төслийг бүгдийг гурван сарын хугацаанд хэлэлцэж амжихгүй нь тодорхой.

Э.Мөнхтүвшин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 5 цаг 28 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 5 цаг 29 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 5 цаг 30 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 5 цаг 31 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 5 цаг 32 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 5 цаг 33 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 5 цаг 34 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 5 цаг 38 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 44 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 5 цаг 46 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 5 цаг 48 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 5 цаг 50 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 5 цаг 51 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 5 цаг 52 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 5 цаг 53 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 5 цаг 54 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 5 цаг 54 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 5 цаг 56 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 5 цаг 57 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 5 цаг 58 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top