x

Х.Болорчулуун: Тойргийн гишүүд жагсаалтын гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжлээ.

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Дэгийн тухай хуулийн 132.16-д "Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно" гэж заасан. 

Ах дүү, хамаатан садан, авлигын хэрэгт шийтгэгдсэн хүн орж ирээд миний асуудлыг хаалттай хэлэлцээд өгөөч гэж болох юм байна. УИХ-аар нээлттэй сонсгол хийхийн ач холбогдол нь юу вэ?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Зарчмын хувьд бүх сонсгол нээлттэй явна. Нэр дэвшигчээс янз бүрийн санал гаргах тохиолдол байна. Жишээлбэл хувь хүний нууц, өвчин эмгэг гэх мэт.

Гадаад оронд элчин сайд, бусад хүнийг томилох асуудалтай холбогдуулан төрийн хар хайрцгийн бодлогыг хуралдаанд оролцогчдын олонх нь зөвшөөрвөл хаалттай хэлэлцэнэ.

300, 400 гишүүнтэй парламентын туршлагаас харахад бодлогын цөм болсон бүлгүүд дээрээ асуудлаа тоймлоод явах нь үр дүнтэй байдаг. Байнгын хорооны хуралдаанд бүх гишүүн үг хэлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Хэлэлцэх асуудлын тов тогтоох, хуулийн төсөл өргөн мэдүүлэхтэй холбогдуулан дэгийн тухай хуульд ямар заалт оруулсан бэ. Эрх баригч намаас өргөн барьсан хуулийн төсөл маргааш нь хэлэлцэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Амьдрал баян болохоор бүгдийн хуульчлах төвөгтэй. Үзэл баримтлалын хувьд ижил төстэй байвал нэгтгээд хэлэлцэх боломжтой. Яг өнөөдрийн байдлаар тов тогтоох асуудал нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тиймээс дэгийн тухай хуульд оруулаагүй. УИХ-ын дарга хурлаа зохион байгуулалтай явуулах үүднээс асуудлыг шийдэх орон зайтай байх ёстой. 

"З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно"

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Өргөн мэдүүлснээс хойш хэлэлцээгүй өчнөөн хууль байдаг. Энэ бол УИХ-ын зохион байгуулалтын асуудал. З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно. Бид гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд халдаад яах вэ дээ гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

-Нийт 126 гишүүн үүрэг хариуцлагын хувьд өөр өөр байна. 126 гишүүн хуучин 76 шигээ үг хэлж чадахаа болино. Тойргоос сонгогдсон гишүүд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд ард түмний элч байдаг. Тойрог, жагсаалтаар сонгогдсон хэн ч бай ижил эрхтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 4 цаг 37 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 4 цаг 38 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 4 цаг 39 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 4 цаг 39 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 4 цаг 40 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 4 цаг 42 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 4 цаг 43 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 4 цаг 47 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 4 цаг 52 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 4 цаг 54 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 4 цаг 57 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 4 цаг 58 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 4 цаг 59 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 5 цаг 0 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 5 цаг 1 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 5 цаг 2 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 5 цаг 3 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 5 цаг 4 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 5 цаг 5 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 5 цаг 6 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top