x

БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.

“Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:

-Манай компани дахин төлөвлөлтөд орсон гэр хороолол орчимд орон сууц барьдаг. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол цахилгааны асуудал. Биднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дулааныг шийдэж өгөөд, цахилгааныг шийдэж өгдөггүй. Үүнийг бид шалтаг гэж харалгүй орон сууцаа ашиглалтад оруулж байна.

Авто замын инженер н.Нуганцэцэг:

-Барилгын компаниуд усны хаялгын төлөвлөлтийг үргэлж зам руу гаргаж байна. Барилгын салбарынхан шүүрүүлэх худаг гэдэг зүйлийг одоо хэрэглэх цаг болсон. Миний мэдэхээр “Blue Sky" тауэр зургаан шүүрүүлэх худагтай. Одоо нэг орон сууцны хороолол шүүрүүлэх худгийг ашиглах гэж байгаа. Хотоос заавал энэ шүүрүүлэх худгийг ашиглахыг үүрэг болгож болох уу? Үүнийг бүх аж ахуйн нэгж хэрэглэдэг болчихвол авто зам, явган хүний зам цас, бороотой үед усанд автахгүй болно.

“Энгүүн хүслэн” ХХК, н.Тамир:

-Манайх барилгын хөрсний усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын компаниуд сууриа тавихдаа ус тусгаарлагчийг норм, дүрмийнх нь дагуу хийх хэрэгтэй. Үүнээс болоод барилгын чанар, насжилтад нөлөөлж байна.

Х.Нямбаатар: 

-Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.

Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна.зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 1 цаг 7 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 1 цаг 15 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 1 цаг 17 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 1 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 1 цаг 22 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 1 цаг 23 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 25 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 1 цаг 28 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 1 цаг 31 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 1 цаг 32 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 1 цаг 33 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 1 цаг 35 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 1 цаг 40 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 1 цаг 42 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 2 цаг 2 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 13 цаг 37 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 15 цаг 50 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 16 цаг 0 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 16 цаг 17 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top