x

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

Монгол Улсын хилийн тухай хуулийн 19.1 дэх заалтад “Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна” хэмээн заасны дагуу “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Хилийн шугамаас доторх төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хоёр тал өөрсдөө хариуцаж, нэгэн зэрэг эхлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаварт заасан.

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

Ийнхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн дэмжсэнээр өчигдөр Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар “Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлуудыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын хуулийн шаардлага хангасан тухайгаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна. Ийнхүү 1955 оноос хойш 69 жилийн дараа Монгол, Хятадыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замыг барих Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэж байгаад баяртай байна” гэж онцоллоо.

БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань “Энэхүү төсөл нь хоёр улсын хөгжлийн зам бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны чухал илрэл юм. Өнөөдрийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсыг холбосон төмөр замын гүүрэн байгууламжийг барьж эхлэх шатандаа орлоо. Бид Монголын талтай хамтран барьж байгуулсан энэхүү төмөр замаараа Хятад Монголыг төмөр замаар харилцан холбох жишиг болгох бөгөөд мөн хамдаа шинэ ачаа бараа тээвэрлэх төмөр замын гарцтай болж байгаа юм. Ингэснээр Хятад Монголын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэн хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг шинэ шатанд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов 21 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 3 цаг 30 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 3 цаг 38 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 3 цаг 40 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 3 цаг 44 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 3 цаг 45 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 3 цаг 46 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 48 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 3 цаг 51 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 3 цаг 53 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 3 цаг 55 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 3 цаг 56 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 3 цаг 58 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 4 цаг 3 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 4 цаг 5 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 4 цаг 25 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 16 цаг 0 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 18 цаг 13 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 18 цаг 23 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top