x

Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой зөрчилтэй заалтыг хасах хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.

Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгаа бөгөөд иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгөөд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 2 цаг 27 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 2 цаг 41 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 3 цаг 30 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 5 цаг 54 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 6 цаг 4 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 6 цаг 10 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 8 цаг 56 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 9 цаг 4 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 9 цаг 15 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 9 цаг 30 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 9 цаг 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 9 цаг 45 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 9 цаг 53 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 7 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 10 цаг 45 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top