x

Сурагчдын 90 гаруй хувь хоёр ээлжээр хичээллэж байгаа нь дэлхийд байхгүй стандарт

"Ядуурал, хямралын эсрэг БОЛОВСРОЛТОЙ иргэн ирээдүйд зогсоно" зогсоно сэдвээр иргэн М.Төртогтох "Үндэсний Мэдээллийн Төв"-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

М.Төртогтох: 

"Өнгөрсөн сарын 12-нд миний бие “Монголын боловсролын системийн хоцрогдол, Амлалт болон хийх ажил” сэдвээр мөн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлаар боловсролын салбарт нүүрлээд буй гол асуудлын талаар мэдээлсэн. Энэ бол хүүхдийн анги дүүргэлт.

Монгол Улсын хэмжээнд 870 гаруй сургууль бий. Үүний 80 хувь нь улсын сургууль. Нэг ээлжид олон хүүхэд сурдаг атлаа эдгээр сургуулиуд хоёр, гурван ээлжээр хичээл үздэг гэдгийг хүн бүр мэдэж буй.

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь буюу 914,000 иргэн ядуу гэсэн тооцоо бий. Өнгөрсөн онд гаргасан тооцоогоор ядуурлын шугам руу орох магадлал 15 хувиар нэмэгдсэн. Хүн амын 10.3 хувь нь буюу 346,000 иргэн ядууралд өртөх магадлал өндөр байна.

Ядууралтай тэмцье гэвэл боловсролоос эхлэх хэрэгтэй. Гэтэл төрийн эрх барьж буй намуудын авч буй шийдвэр хэзээ ч боловсролд зарцуулдаггүй. Саяхан Засгийн газраас малчдад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр таван их наяд төгрөгийг мал аж ахуйг сэргээхэд төсөвлөсөн.

Энэ бол 1.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Энэ мөнгөний ядаж талыг нь боловсролын салбарт зарцуулбал бид боловсролын түгжээнээс 80 хувь ангижирна. Гэтэл хүн амын өсөлтөд тооцоолсон сургууль нэмж барьдаггүй. Сургууль нэмэгдвэл бид хүүхдүүдээ нэг ээлжээр хичээллэх боломжтой болно. Нэг ангид 20-30 хүүхэд боловсорч, нэг хүүхэд бүр 60 минутын амралттай, өдрийн хоолоо тухтай идэх боломжоор хангагдах юм.

Тиймээс малын хөгжлийн хөрөнгө оруулалт бус хүний хөгжлийн хөрөнгө оруулалтад анхаараач ээ гэж иргэдээс, төрөөс хүсэх байна. Бид бүх зүйлээ гадагшаа алдаж байна. Хүний нөөцийн асуудал өнөөдөр хаа сайгүй яригдаж буй. Хүний нүүдлийг зогсоох ёстой гол зүйл бол боловсролын систем байсан. 

Өнөөдөр улстөрч болгон эдийн засгийн хөгжлийн талаар ам хуурайгүй ярьж байна. Яагаад тэгвэл эдийн засаг өссөн мөртлөө иргэд нь ядуу амьдраад байна вэ? Үүний шалтгаан нь их энгийн. Манай улс баялгийн тэгш бус хуваарилалт буюу "GINI COEFFICENT INDEX"-ээр өнгөрсөн онд 32.7 хувиар 180 улсаас 120-д жагссан.

Түүнчлэн авлигын индексээр 180 улсаас 33 оноо авч 121-д бичигдсэн.

Бидний ядуу амьдарч байгаа гол шалтгаан бол дээрх хоёр тоо юм. Энэ тоог ахиулахын тулд хэн нэгэн удирдагч, улстөрч биш харин боловсролтой иргэд, чанартай боловсролын систем хэрэгтэй.

Монгол Улс бол хүүхдийн эрхийг бүх түвшинд зөрчиж байна. Манай улсад сүүлийн таван жилд Боинг онгоц дүүрэн хүүхэд тээвэрлэсэн хүүхэд автомашины ослоор өөд болж байна. Тодруулбал 284 хүүхэд автомашины ослоор амь насаа алдсан.

2020-2022 оны хооронд ахуйн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 333 байлаа. Эцэг эхийн хараа хяналт сул байснаас болж ихэвчлэн бага насны хүүхэд тэнгэрт дэвшдэг. Жил бүр 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Энэ тоо жил бүр өсөж байна.

Сүүлийн 10 жилд усанд живж нас барсан хүүхэд гэхэд 272 гэсэн харамсалтай тоон баримт бий. Монгол хүүхэд ачсан Боинг онгоц жил бүр сүйрч байна гээд төсөөлөхөд бэрх. Харамсалтай нь энэ бол бодит баримт юм. 

Үүнийг байдаг л тоон баримт гэж үзэж магадгүй. Тэгвэл хүн амтайгаа харьцуулахад дэлхийн дунджаас 3-5 дахин өндөр үзүүлэлт гэдгийг дурдъя. 

Энэ бол зөвхөн нас барсан хүүхдүүдийн тоо гэдгийг дахин сануулъя. Үүний цаана дээрх тоог 20-30 дахин их хүүхэд янз бүрийн осол, гэмтлээр хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг санахад илүүдэхгүй. 

Үүний хажуугаар хүүхдүүдийн сурч боловсрох эрх мөн зөрчигдөж байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуульд 37,579 багш ажилладаг. Энэ тоо цаашид буурах хандлагатай. Аль хэдийнээ багшийн хомсдолд ороод эхэлсэн. Тухайлбал 3,245 багш бидэнд шаардлагатай байгаа гэсэн тооцоо бий.

Багшийн далд хомсдолын талаар ч ярих ёстой. Мэргэжил нь арай дөхүү учраас орос хэлний багш англи хэл зааж байна. Нийгмийн ухааны багш иргэний ёсзүйн боловсролын хичээлийг давхар үздэг. Ялангуяа хөдөө орон нутагт энэ хомсдол бүр газар авсан гэдгийг тодотгох нь зөв болов уу.

Тодруулбал бага ангийн багш 727, англи хэл заах мэргэжилтэн 419, математик заах хүн 320, монгол хэл, уран зохиолын багш гэхэд 254 дутмаг гэсэн дүгнэлт гарсан. 

Манай улсын хэмжээнд 771,000 хүүхдийн 90 гаруй хувь нь хоёр ээлж, гурван ээлжээр хичээллэдэг, дэлхийд байхгүй стандарт" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ саяхан Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 2 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 3 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 4 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 5 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 6 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 9 мин Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов 33 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 3 цаг 42 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 3 цаг 50 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 3 цаг 52 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 3 цаг 56 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 3 цаг 57 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 3 цаг 58 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 3 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 0 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 4 цаг 3 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 4 цаг 5 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 4 цаг 7 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 4 цаг 8 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top