x

Даам: Б.Мишээл ДАШТ-ээс Мөнгөн мэдаль хүртлээ

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигджээ. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 6-р байранд шалгарсан байна. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

Junior boys (17-19 нас)
М.Шийравжамц (11 оноо, 9-р байр)
Ц.Төмөрбаатар (8 оноо, 25-р байр)
Б.Пүрэвжаргал (6 оноо, 29-р байр)
Б.Сэр-Од (6 оноо, 30-р байр)

Junior girls (17-19 нас)
Б.Сугаррагчаа (10 оноо, 13-р байр)
Б.Цэдэв (9 оноо, 14-р байр)

Cadet boys (14-16 нас)
М.Лувсандорж (11 оноо, 5-р байр)
С.Мөнх-Оргил (9 оноо, 19-р байр)
Б.Түвшин (9 оноо, 23-р байр)

Cadet girls (14-16 нас)
Б.Мишээл (14 оноо, 2-р байр)
Б.Анужин (10 оноо, 9-р байр)
Г.Дүүрэнбилэг (9 оноо, 13-р байр)

Mini cadet boys (11-13 нас)
А.Дашчирэв (10 оноо, 10-р байр)
Б.Баярманлай (9 оноо, 17-р байр)
Б.Энхрийлэн (9 оноо, 18-р байр)

Mini cadet girls (11-13 нас)
Н.Лхагвадолгор (12 оноо, 5-р байр)
Д.Даваадэжид (10 оноо, 9-р байр)
Н.Налжормаа (9 оноо, 18-р байр )

Hopes boys (8-10 нас)
Б.Баасанбар (10 оноо, 9-р байр)
Х.Өнөмөнх (10 оноо, 11-р байр)
Б.Лхагватогтох (9 оноо, 17-р байр)

Hopes girls (8-10 нас)
Б.Есүй (12 оноо, 4-р байр)
Ц.Мягмарсүрэн (10 оноо, 9-р байр)
М.Отгонтунгалаг (9 оноо, 16-р байр)

Эх сурвалж: Монголын даамын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 49 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 12 цаг 0 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 12 цаг 0 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 12 цаг 1 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 12 цаг 2 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 12 цаг 3 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 12 цаг 4 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 12 цаг 5 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 12 цаг 10 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 12 цаг 15 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 12 цаг 17 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 12 цаг 19 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 12 цаг 21 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 12 цаг 22 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 12 цаг 23 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 12 цаг 24 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 12 цаг 25 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 12 цаг 26 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 12 цаг 27 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 12 цаг 28 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top