x

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ.

Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад Голомт банкны зүгээс нийт 102 азтай харилцагчийг тодруулахаар төлөвлөсөн юм.

Харин 2021.11.06-ны өдөр энэхүү аяны супер хонжворын эзнийг Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулсан ба азтаны шагнал болох “Nissan–Leaf” цахилгаан автомашиныг гардуулан өглөө. Супер азтан О.Балжинням нь УБТЗ-д ажилладаг ба гэр бүлийн хүрээнд хуримтлалыг зуршил болгож чадсан нэгэн юм. Бид азтантай уулзаж, түүнтэй хэдэн хором ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

-Супер хонжворын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Азтан болсноо мэдээгүй байхад гэнэтийн, сайхан үйл явдал тохиолоо. Маш их баяртай байна. Манай гэр бүлийн хувьд том бэлэг болж байна.

-“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

-Анх 2 сарын өмнө хадгаламж нээлгэж, байрныхаа мөнгийг хадгалж байсан юм. Тэр үед урамшуулалт аянд оролцох эрх үүсэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ үнэхээр азтан болно гэж төсөөлсөнгүй ээ.

-Хуримтлуулах зуршлыг тань урамшуулсан байна шүү дээ. Хуримтлал үүсгээд удаж байна уу?

-Би Голомт банктай харилцаад 20-иод жил болж байна. Энэ удаа шинээр хадгаламж нээлгээд байрныхаа мөнгийг хийсэн ч хуримтлал бол эртнээс үүсгэж эхэлсэн. Хүүхдүүдийнхээ нэр дээр ч тус бүр хадгаламжтай. Манай гэр бүл ч анхны машин, байраа хуримтлалаараа худалдан авч байсан түүхтэй. 

-Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж хардаг вэ?

-Хуримтлалтай хүн ямар нэг гэнэтийн асуудал гарахад санхүүгийн эрсдэлгүй даван туулах боломжтой байдаг. Хуримтлуулж байгаад амьдралдаа шаардлагатай том зүйлээ худалдан авна, чухал зорилгоо биелүүлнэ, дээрээс нь хүүгээ нэмж авна гээд давуу тал ихтэй. Гэр бүл болон хүүхдийн маань хувьд ирээдүйн санхүүгийн баталгаа гэсэн үг шүү дээ. Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна.

-Таны хувьд хуримтлуулж сурсан өөрийн гэсэн арга бий юу?

-Манай гэр бүлийн хувьд анх нэг хүний цалингаа сарын хэрэгцээндээ зарцуулаад, нөгөө хүний цалингаа хадгаламждаа хийдэг байлаа. Хүүхдүүдийнхээ төлөө гээд тэгж хадгалдаг байсан нь хуримтлуулж сурахад их нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Цаг үе ороо бусгаа ийм үед хүн бүр хуримтлалтай, хадгаламжтай байх хэрэгтэй гэж би боддог. Ийм зөв зүйлийг уриалж, дээрээс нь урамшуулж, том бэлгээр шагнаж буй “Витамин ₮” урамшуулалт аян болон үүнийг зохион байгуулж буй Голомт банкны хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.

-Супер шагналын эзэн болсон азтай харилцагч танд дахин баяр хүргэе. Цаашдаа ч бас хуримтлуулж, санхүүгийн дархлаатай иргэн байгаараа гэж хүсье.

Маш их баярлалаа. “Витамин ₮” аян бол үнэнч, шударгаар азтанаа тодруулж, олон хүнийг баярлуулдаг юм байна. Энэхүү аянд оролцож буй бусад хүмүүст ч бас амжилт хүсье. Та бүхэн ч бас дараагийн автомашины эзэн болох боломжтой шүү. Та бүхнийг ч бас аз ивээх болно оо гэж хэлмээр байна.



Нэмж дурдахад “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд супер хонжворын 2 азтаныг тодруулах юм. Бид сүүлийн супер азтаныг тодруулах тохирлын арга хэмжээг ирэх оны 1-р сард Боловсрол сувгаар шууд дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаар дэмждэгийн нэгэн адилаар харилцагч та ч бас “Витамин ₮” аянд оролцож санхүүгийн дархлаатай болох хөдөлгөөнд нэгдээрэй.

Хэрэв та Голомт банкнаас гаргадаг хугацаатай хадгаламжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#СанхүүгийнДархлаагааДэмжье

#Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 2 цаг 28 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 2 цаг 36 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 2 цаг 37 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 2 цаг 41 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 2 цаг 42 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 2 цаг 44 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2 цаг 46 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 49 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 2 цаг 51 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 2 цаг 53 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 2 цаг 53 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 2 цаг 55 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 3 цаг 1 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 3 цаг 3 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 3 цаг 23 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 14 цаг 58 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 17 цаг 11 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 17 цаг 21 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 17 цаг 38 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top