x

Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-д хариу захидал илгээв

“Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн байна.

“Financial Times”-ийн мэдээлснээр "Төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, мөн өдий хүртэл бодитой ахиц гарахгүй байгаа"-г дурдаад "Монгол Улсын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байгаа"-г захидлаар дамжуулан илэрхийлсэн байна. Мөн "Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн “Rio Tinto”-ийн хариу тайлбарт сэтгэл дундуур байгаа"-гаа илэрхийлжээ.

Үүнээс гадна "Уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй" хэмээн онцолжээ.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэж “Rio Tinto” хариу тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал гүний уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор ирэх оны аравдугаар сард эхэлнэ гэж баттай хэлэхэд хэцүү гэж мэдээлж байв.

Харин Хууль зүй, Дотоод хэргийн сайд захидалдаа "Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил цар тахлаас өмнө бүрэн дуусах боломжтой байсан" гэсэн байна. Мөн "Зардал яагаад хэтэрсэн талаар “Rio Tinto”-оос баримт нотолгоотой тайлбар ирүүлэхгүй бол хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан шалтгаануудыг зардал хэтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж үзнэ" гээд "Цаашид хөрөнгө оруулагч тал мэдээллийн ил тод байдлыг хангаснаар Монгол Улсад чухал ач холбогдолтой энэхүү төслийг үргэлжлүүлэх боломжтой болно" гэсэн байна.

“Rio Tinto”-ийн зүгээс захидалтай холбоотой байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: BLOOMBERG TV

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 2 цаг 6 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 2 цаг 14 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 2 цаг 16 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 2 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 2 цаг 21 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 2 цаг 22 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 2 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2 цаг 24 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 27 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 2 цаг 30 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 2 цаг 31 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 2 цаг 32 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 2 цаг 34 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 2 цаг 39 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 2 цаг 41 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 3 цаг 1 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 14 цаг 36 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 16 цаг 49 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 16 цаг 59 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 17 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top