x

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг.

Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгээр иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг идэвхжүүлэх зорилгоор "Би хариуцлагатай аав, ээж" аяны хүрээнд телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.

Бүтээлийг 2021 оны Дөрөвдүгээр сарын 23-наас Тавдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд хүлээн авч, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулна.

Бүтээлээ “Би хариуцлагатай аав”,  “Би хариуцлагатай ээж”,  “Гэр дүүрэн хайр”, “Хайраа бусдад харамгүй түгээе”, “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” гэсэн таван сэдвийн хүрээнд туурвих боломжтой.

Бүтээлд тавих шаардлага

  1. Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15-20 минут.

  2. Сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.

  3. Бүтээлд тус газрын албан ёсны логог байршуулсан байх.

  4. Хуулийн тодорхой заалттай холбоотой асуудлыг хөндөхдөө бодит баримтад тулгуурласан байх.

  5. Бүтээлийг илгээхдээ DVD-д буулгаж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлэх.

  6. Хувь хүний эрх, албан байгууллагын нэр төрд халдахгүй байх.

  7. Олон нийтийн хүртээл болгосон байх /олон нийтэд гарах өдөр, цаг, хуваарийг урьдчилан мэдэгдэх/.

Нэвтрүүлгээр дамжуулж эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийтэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 2 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 4 мин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 мин Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ 7 мин Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй 23 мин Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг 1 цаг 24 мин Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна 1 цаг 27 мин "Таван цэг" багийнхан Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ 1 цаг 28 мин 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм 1 цаг 30 мин Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 1 цаг 31 мин Зургаадугаар сарын 20-25-ныг хүртэл сэрэмжлүүлэгтэй байна 1 цаг 33 мин Монгол Улсын Их Хурлын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд 1 цаг 35 мин Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 16 цаг 38 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 16 цаг 44 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 17 цаг 0 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 17 цаг 8 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 17 цаг 16 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 17 цаг 43 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 17 цаг 44 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top