x

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 19-нд өргөн мэдүүллээ.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.2 дахь заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт 2.5, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.3 дахь заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал (эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт) үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байгааг дурджээ. Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохистой болгох зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тухайлбал, Хүнсний тухай хуульд хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн байсан тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцааг тусгажээ. Хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүнсний аюулгүй байдлын онолын үзэл баримтлалд үндэслэн зарим нэр томьёог өөрчилж, шинэ нэр томьёог нэмж тайлбарласан байна.

Улсын болон орон нутгийн хэмжээнд хүнсний хангамжийг тодорхойлохдоо эн тэргүүнд хүүхдийн хоол, хүнсний нөөцийг бүрдүүлэх асуудлыг тусгахаас гадна сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжихээр тусгажээ. Энэ хууль батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хүнсний хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжрах аж. Ингэснээр хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэж, халдварын бус өвчлөл буурч, түүнтэй холбогдох зардал багасна. Мөн хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшихөөс гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилж, хүнсний баталгаат байдал сайжирна гэж үзжээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар салбарын хүний нөөцийг чадавхжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэх юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 15 цаг 58 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 15 цаг 59 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 16 цаг 1 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 16 цаг 10 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 16 цаг 10 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 16 цаг 13 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 16 цаг 15 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 16 цаг 16 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 18 цаг 28 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 18 цаг 30 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 18 цаг 33 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 18 цаг 34 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 39 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 18 цаг 41 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 20 цаг 39 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 20 цаг 40 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 20 цаг 41 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 20 цаг 43 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 20 цаг 44 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 20 цаг 46 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top