x

Шадар сайд С.Амарсайханы “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр өгсөн зарим мэдээллүүд худал байжээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

Түүний хэлсэн хариултуудыг FactCheck.mn нягталсныг хүргэж байна.

“Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд тархах вэ, ямар дэгдэлт үүсэх вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр гаргасан шийдвэрийг хэзээ ч өөрчилж болзошгүй. Цар тахлын үед ямар ямар арга хэмжээг тогтвортой авч хэрэгжүүлэх вэ гэж шийдвэр гаргаж, төлөвлөх ямар ч боломжгүй гэж хэлж болох нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ аль болох төлөвлөж, эрсдэлийг бага байлгахад анхаарч ажиллаж байна”.

Factcheck 1: ХУДАЛ

Цар тахлын ийм нөхцөлд халдвар хэрхэн тархаж болох тооцоо судалгааг халдварт өвчний мэргэжлийн тархвар судлаачид тооцоолон гаргадаг. Манай улсад олон улсад бэлтгэгдсэн 77 тархвар судлаач байдгийг ЭМЯ-наас хэлсэн. Эдгээр мэргэжилтнүүд болон ХӨСҮТ хамтран тухайн үеийн халдварын нөхцөлд байдалд тулгуурлан гарах эрсдэл, тооцооллыг хийхийн зэрэгцээ тухайн эрсдэлд хүрэхгүй байх боломжит арга хэмжээг хэд хэдэн хувилбараар гаргаж, УОК болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Тухайлбал, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 800-д хүрэх эрсдэл байгаа гэдэг тооцооллыг ЭМЯ болон ХӨСҮТ гуравдугаар сарын эхээр халдварын тоо огцом нэмэгдэх үед 11-29-нд гурван удаа судалгаа гаргаж, зөвлөмж хүргүүлсэн байдаг. Харин уг судалгаанд тулгуурласан зөвлөмж, саналыг УОК, Засгийн газар хүлээж аваагүй.


“Дөрөвдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоогоогүй бол өнөөдрийн 1,000 гарантай байгаа энэ тоо 70,000, 80,000, 60,000 руу хүрэх ийм эрсдэлтэй тооцоонууд гарж байгаа. Жишээ нь бид хөл хорио тогтоохгүй энэ эрчээрээ явсан бол долдугаар сарын 1-н гэхэд 190,000 руу орж, халдвар тарах, хөл хорио тогтоогоод явахад 70-60 мянга руу орох тооцоо байгаа. МУИС эрдэмтдийн математик тооцоогоор ингэж үзсэн”.  

Factcheck 2: ХУДАЛ

Дөрөвдүгээр сарын 10-25-нд хөл хорио тогтоосон боловч халдвар эрчимтэй тархсан хэвээр, нас баралт өндөр байсан тул МУИС-ийн судлаачид дөрөвдүгээр сарын 20-нд өмнөх судалгаагаа шинэчлэн танилцуулсан.

Ингэхдээ “Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол, вакцинжуулалтыг дуусаад 2021 оны есдүгээр сарын 1-н гэхэд нийт халдвар авсан хүний тоо ойролцоогоор 200,000 буюу хүн амын 5-6% нь халдвар авах байжээ. Нас баралт одоогийн хурдаар тооцоход 1,000 давж хүрч болзошгүй байсан” гэж үзсэн. 

Дөрөвдүгээр сарын 25-наас хөл хориог 14 хоног сунгавал “Халдвар авч батлагдсан нийт хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 60,000 болж, нэмж 30,000 орчим хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд 150 орчим хүний амь нас эрсдэхээс сэргийлэх боломжтой” гэсэн тооцоо гаргасан байдаг. 


“Эрүүл мэндийн салбарт 17-18 мянган ажилтан, эмч, сувилагч, асрагч үйлчлэгч байгаа”. 

Factcheck 3: ХУДАЛ

Монгол Улсад хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хамгийн эхний ээлжд эрүүл мэндийн ажилчдыг вакцинжуулна гэж төлөвлөсөн. Энэ дагуу ЭМЯ, Засгийн газраас тус салбарт 56,000 хүн ажиллаж байгаа статистикийг мэдээлсэн.


Би ажлаа аваад гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд мэдээллийг цуглуулах, газар дээр нь очиж танилцах, үнэлэлт дүгнэлт хийх, шаардлагатай арга хэмжээг авах, зохих хяналтыг тавих ажлуудыг хийж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 29-ний өдөр би цагдаа, хууль хяналтын байгууллагад хандаж, УОК-ын даргын хувьд албан бичгээр хүртэл үүрэг даалгавар өгсөн. 

Factcheck 4: ХУДАЛ

2021 оны хоёрдугаар сар 28 хоногтой байсан. Өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н 2020 онд тохиосон. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдрийн дараагийн тохиох хугацаа 2024 он юм.

Эх сурвалж: FactCheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 2 цаг 39 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 2 цаг 40 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 2 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 2 цаг 42 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 2 цаг 43 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 2 цаг 44 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 2 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 46 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 9 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 3 цаг 10 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 11 мин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 11 мин Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ 3 цаг 14 мин Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй 3 цаг 30 мин Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг 4 цаг 31 мин Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна 4 цаг 34 мин "Таван цэг" багийнхан Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ 4 цаг 35 мин 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм 4 цаг 37 мин Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 4 цаг 38 мин Зургаадугаар сарын 20-25-ныг хүртэл сэрэмжлүүлэгтэй байна 4 цаг 40 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн...
Top