x

ШШГ байгууллагын 81 албан хаагч, 300 гаруй хоригдол коронавирусын халдвараар өвчилжээ

Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсоны дараа буюу энэ сарын 15-нд анх хорих ангид хоригдол болон хоригдогч нар коронавирусаар өвчилсөн тухай анхны мэдээлэл цацагдсан билээ. Тухайн үед халдвар авсан нийт хүмүүсийн /хоригдол болон хоригдогч/ тоо 35 хүрсэн тухай мэдээлэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 400-гаас хол даваад байна.

Өнгөрөгч баасан гаригийн байдлаар ШШГ байгууллагын 81 албан хаагч, 300 гаруй хоригдол болон хоригдогч /урьдчилсан хорих байранд саатуулагдаж байгаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогоогүй хүмүүс/ коронавирусын халдвар авч өвчилжээ. Өнөөдөр энэ тоо өссөн байх магадлалтай.

Одоогийн байдлаар Амгалангийн Хорих 409-р анги, Дарханы замд байрлах Хорих 407-р анги, Урьчилсан хорих байр буюу 461-р ангид халдвар тархаж, халдвар авсан хүмүүсийг Зайсан дахь Хорих 401-р анги буюу хорих эмнэлэг, Урьдчилан хорих 461-р ангийн  эмнэлэгт эмчилж байгаа юм байна. Хамгийн хүнд нөхцөлтэй байгаа нь 409, 461-р хорих анги аж. Хорих 409-р ангийн харуулын ахлагчаас аваад хорихын дарга нь хүртлээ бүгд халдвар авч, хорихын дарга нарыг Улсын 2-р төв эмнэлэг рүү шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хорих 461-р ангийн хувьд коронавирусын халдвартай хүмүүсээс бусдыг хэвтүүлж эмчлэх боломжгүй болтлоо эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. 

ХЭҮК-оос "Төрийн хамгаалалттай байранд эрүүл орж ирсэн хүн хорих ангиас халдвар авч байна" гэсэн иргэдийн гомдлын дагуу хорих ангиудад яаралтай шалгалт хийж эхэлжээ. Халдвар тархаж байгаа гол үндсэн шалтгаан нь хорих байрны агааржуулалт муу, нэг өрөөнд олноор хорьдогтой холбоотой.

Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн онд буюу Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдсаны дараа НҮБ-аас зөвлөж гаргаж, гэм бурууг нь шүүхээр тогтоогдоогүй буюу урьдчилсан хорих байранд саатуулагдаад байгаа хүмүүс, мөн хөнгөн ялтай хэрэгтнүүдээ суллаж, хорих ялыг өөрчлөх болон хэргийг нь гадуур шалгах шаардлагатай тухай анхааруулга, санамж өгч байсан боловч Засгийн газар "Хууль баталж байж суллана" гэсээр жил тойржээ.  

Халдварын тархалтыг хязгаарлаж чадахаа болж, хавтгайруулан алдсаны дараа буюу өнгөрөгч сард  УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Одонтуяа хууль санаачлан УИХ-д өргөн барьсан авч "Өршөөлийн хууль гаргах гэж байгаа учраас давхардуулж хэлэлцэхгүй" хэмээн буцаасан байдаг. Энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа эрх баригч МАН ирэх долдугаар сард болох улсын баяр наадмаар Өршөөлийн хууль батлан гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ шалтгаанаар Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзжээ.

Сарын дотор 400 давчихаад байгаа халдварын тоо дахиад гурван сар өнгөрөхөд хэд болж өсөх, хэд нь амиа алдахыг хүлээхэд бэрхтэй болоод байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цогтбилэгт (202.55.188.107)
    Танай site яаг энэ мэдээллээ өшөө сайн нягт сурвалжилбал зөндөө хүмүүст хэрэгтэй байгаа шүү...
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 1 цаг 48 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 1 цаг 49 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 1 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 1 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 1 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 1 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 1 цаг 54 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 54 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 18 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 2 цаг 18 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 20 мин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 20 мин Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ 2 цаг 23 мин Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй 2 цаг 39 мин Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг 3 цаг 40 мин Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна 3 цаг 43 мин "Таван цэг" багийнхан Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ 3 цаг 44 мин 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм 3 цаг 46 мин Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 3 цаг 47 мин Зургаадугаар сарын 20-25-ныг хүртэл сэрэмжлүүлэгтэй байна 3 цаг 49 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ...
Top