НӨАТ-ын сугалааны Арваннэг дүгээр сарын тохирол өнөөдөр орон даяар явагдлаа.
Өнөөдрийн тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 34,226,375 баримт хамрагджээ.
Үндсэн тохирлын дугаар 56770184 байв.
Үүнээс:
-
30 мянган төгрөгийн азтан - 30,712
-
100 мянган төгрөгийн азтан - 3,055
-
Нэг сая төгрөгийн азтан - 302
-
Гурван сая төгрөгийн азтан - 27
-
Таван сая төгрөгийн азтан - 4
-
30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байв. Супер тохирлын дугаар 35770402 байсан бөгөөд тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.
Ийнхүү нийт баримтаа бүртгүүлсэн 34,101 иргэн азтан боллоо.