x

Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу 06:00-22:00 цагт явна

Эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийг биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан болон эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж зорчуулна

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

-“Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна.

Нийслэлд эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай, бөөрний аппаратанд ордог 700 гаруй иргэн байна. 32 долоо хоногоос дээш хоногтой жирэмсний хяналтын үйлчилгээ авах 3,650 эх байна.

Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаар 06:00-22:00 цагт зорчино. Ингэхдээ биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж явуулах юм. Энэ үеэрээ иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай хандахыг хүсье.

Халдвартай иргэний явсан маршрут, байршлыг илрүүлдэг туршлагыг судалж байна

Халдварын хяналтдаа авч чадсан Тайвань улсын гол нууц нь хяналтын системийг IT дээр суурилж бий болгосон явдал юм. Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19-тэй үед хэрхэн зохицож амьдрах тал дээр IT-д суурилсан шийдлүүдийг боловсруулж байна.

Тиймээс IT хяналтын системийг удахгүй буюу ирэх долоо хоногоос танилцуулна. Одоогоор QR код болон иргэдийн гар утсанд суурилсан нийт дөрвөн хувилбарыг хөгжүүлж байгаа" гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-“Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэв.

Мөн НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа халдварын илрүүлэг, тандалт судалгаа, оношлуурын талаар дараах мэдээллийг өглөө.

Нийслэлд гацсан иргэдийн шинжилгээг 119.mn болон 1800-0119 утсаар цаг товлож, тогтсон цэгүүдэд шинжилгээ авч байна

НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа:

-“Түргэвчилсэн оношлуурыг бид тандалт судалгаа хийхдээ ашигладаг. Одоогоор дам буюу хоёрдогч хавьтлуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилж байгаа. Оношлуурын хувьд одоогоор тулгамдсан асуудал байхгүй бөгөөд одоогоор хангалттай ашиглагдаж байна. Харин шинжилгээний хувьд, ялангуяа хотод гацсан иргэдийн шинжилгээг бид 119.mn болон 1800-0119 гэсэн утсаар цаг товлож, цэгүүд дээрээ шинжилгээ авч байгаа.

Ер нь хотод мэргэжлийн зэргийн шалгалт өгсөн, резидент эмч нар болон оюутнуудыг ойрын хугацаанд зохицуулалт хийж аймаг, аймгуудад нь хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулна. Түүнээс гадна ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн байгаа. Бид технологийн дэвшлийг ашиглахаар судалж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 1 цаг 10 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 1 цаг 11 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 1 цаг 14 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 16 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 3 цаг 14 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 3 цаг 54 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 4 цаг 7 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 5 цаг 19 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 6 цаг 56 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 7 цаг 9 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 7 цаг 19 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 7 цаг 44 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 8 цаг 1 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 8 цаг 2 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 8 цаг 3 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 8 цаг 4 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 8 цаг 4 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 8 цаг 5 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 8 цаг 6 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 8 цаг 7 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top