x

Тусгай үүргийн нислэгүүд хяналттай байж чадсан уу?!

Хятадад COVID19-ийн халдвар дэгдэж эхлэх үед Монгол Улс хилээ хааж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаад ийм шийдвэр гаргаж байв.

Харин 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 12-ноос эхлээд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио тогтоосон. Учир нь Монгол Улс COVID19-ийн халдварыг дотооддоо алдсан юм.

Яг одоогоор Монголын төр хөл хориог улам чангатгаж, халдварын голомтуудыг олж тогтоох, “COVID-19”-ийн халдварын тархалтыг цурманд оруулахаар ажиллаж байна.

Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд огцом уналт авчирч буй COVID-19 халдварыг дотооддоо яагаад алдчихсан бэ гэдгийг бид заавал ярих ёстой. Улсаараа, ард түмнээрээ хохирлыг нь үүрч байна. Хэн нэгэн албан тушаалтны сандал ширээ ганхах асуудал огт биш.

Магадгүй цаг хугацаа нь өнөөдөр биш байж мэднэ. Гэхдээ хаана, хэн хариуцлага алдсан бэ гэдгийг дор бүр нь олж тогтоогоод, засч залруулаад явах учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр эрүүгийн хэрэгт шалгуулж эхэлсэн “Энх саран” сувил­лын удирдлага ха­риуц­­лага хү­лээж байгаа юу. Эсвэл тэр сувилалд хамаа­гүй “хавьтал” үүсгэж, гарч тэнээд халдвар тараасан гэж нийгэмд адлагдаад байгаа тээврийн жолооч буруутай юу.

Энэ бол нэг хэрэг.

Харин нөгөө талд хаана хариуцлага суларч, улс үндэстний аюулгүй байдалд халтай үйлдэл гаргаж байна вэ гэдгийг заавал олж, таслах ёстой.

Ингэж яриад байгаагийн учир юу гэвэл саяхныг хүртэл өндөржүүлсэн байдлаа мартах шахаж явах үед тусгай үүргийн нислэгүүд хяналттай байж чадсан уу гэдгийг анзаарах хэрэгтэй аж.

Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш бүх нийтийн бэлэн байдал, хатуу хөл хорионд шилжих хүртэл дэлхийн улс орнуудаас нийтдээ 27100 иргэнээ авчирчээ. Бас сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 хүнээ авчрахаар төлөвлөж байв. Мэдээж, энэ нислэүүд цуцлагдсан.

Ийм хүнд үед амь бие, эрүүл мэндээ золиослож, мэргэжлийнхээ туг болж яваа тусгай үүргийн нислэгийн багуудад талархаж буй.

Гэхдээ урттай богинотой, сайнтай муутайгийн үлгэрээр тусгай үүргийн нислэгээр нууцаар бараа таваар зөөж байсан хэрэг явдлууд гарсан байна.

Энэ бол маш ноцтой. COVID-19 гэдэг чинь агаарт бус хатуу биет дээр амьдрах чадвартай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болчихсон үед тусгай үүргийн нислэгээр контрбанд маягийн юм хийгээд явна гэдэг байж болох уу.

2020 оны есдүгээр сарын 13-ны шөнө Токиогоос Улаанбаатарт буусан Boieng-767 онгоцоор тусгай үүргийн нислэгээр гурван хайрцаг Caster тамхи хяналтгүй орж ирсэн мэдээлэл байгаа юм. Гурван хайрцаг гэдэг нь хайрцаг тус бүр дотроо 45 блок, нийтдээ 135 блок тамхи юм.

Тухайн нислэгийн багт онгоцны дарга А.Энхжаргал, хоёрдугаар нисгэгч И.Зориг, багш нисгэгч Ж.Доржнамжил, ахлах үйлчлэгч А.Тогтохбаатар нар явжээ. МИАТ ХК-ийн онгоц цэвэрлэгээний автобусыг “Чингис хаан” ОУНБ-ын А3 постоор нэвтэрч байхад нь харуулын ээлжийн ахлагч н.Билэгсайхан шалгаж илрүүлсэн байна. Тэрээр гурван хайрцаг тамхийг хогны гялгар том хар уутанд хийсэн байсныг “олсон” байгаа юм.

Ингээд уг тамхийг “Чингис хаан” ОУНБ-ын хамгаалалтын ээлжийн ахлагч В.Нямаа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Л.Отгонбаатарт хүлээлгэн өгч, тэр нь Гаалийн зөрчлийн дарга Б.Нямдаваад шилжүүлэн өгчээ.

Ер нь бол гурван том хайрцагтай тамхи өөрөө онгоцонд ороод суучихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр экипажийнхнаас гадна МИАТ ХК-ийн Токио дахь ерөнхий төлөөлөгч н.Бат-Эрдэнэ, инженер н.Төмөрчөдөр нар үүнийг мэдэж л байх ёстой. Тусгай үүргийн нислэг Narita нисэх буудалд газардах, хөөрөх үйл явц, тэр хооронд онгоцонд нэвтрэх, зорчих хүн, ачаанд нөлөөлөх хүмүүс бол тэд. Энэ асуудлыг МИАТ ХК-ийн аудитын албанаас шалгасан байдаг. МИАТ ХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Д.Мөнхнайрамдал энэ асуудлаар асууж “байцааж” яваад чимээгүй болжээ. Энэ хэргийн бурууг онгоцны даргын дүү, тухайн нислэгийн онгоцны ахлах үйлчлэгч өөр дээрээ үүрээд гарсан гэх мэдээлэл байна. Мөн удалгүй тэр тамхинууд нь ч “алга” болчихжээ.

Харин одоо МИАТ ХК ч, ИНЕГ ч энэ асуудлаар тун чиг “ам чанга”-тай болчихов. Өөрөөр хэлбэл, ихэд нууцалж байгаа юм.

Үүнийг сонсоход “гуравхан хайрцаг тамхи” бага санагдаж мэднэ. Гэхдээ энэ ганцхан удаагийн тохиолдол шүү. Эх сурвалжийн мэдээллээс харахад тусгай үүргийн нислэгүүдэд ийм явдал гарсаар байсан бололтой.

Ер нь тэгээд гурван хайрцаг тамхи гэдэг овор хэмжээний хувьд COVID-19 халдварыг ямар ч хэмжээгээр тээх боломжтой том хэмжээтэй.

Тэгэхээр үүнийг хууль бус гэхээсээ ийм хүнд цаг үед эрсдэл үүсгэсэн, маш ноцтой үйлдэл...

Нэг үгээр хэлбэл, бид үргэлж хатуу хөл хорионд амьдрахгүй. Дэглэм суларч таарна. Тэр цагт тусгай үүргийн нислэг сэргэнэ. Тэгэхэд хяналтаа сайжруулахгүй бол зуд болоход нохой зоолдог гэдэг шиг нисэхийн хэдэн нөхөр нууцаар “юм” зөөсөөр байсан, цаашид тэгсээр байж мэдэх л юм. МИАТ ХК-ийн Д.Баттөр, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хоёр лав үүнийг таслахаар ажиллах эсэх нь эрэглзээтэй харагдаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 1 цаг 6 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 1 цаг 7 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 1 цаг 10 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 11 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 3 цаг 10 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 3 цаг 50 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 4 цаг 2 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 5 цаг 15 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 6 цаг 51 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 7 цаг 4 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 7 цаг 15 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 7 цаг 39 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 7 цаг 56 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 7 цаг 57 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 7 цаг 59 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 8 цаг 0 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 8 цаг 0 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 8 цаг 1 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 8 цаг 2 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 8 цаг 3 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top