x

ОХУ-ын хоёр иргэнээс коронавиусын халдвар илэрсэн тул хилийн зарим боомтыг хаалаа

ОХУ-тай хиллэдэг Боршоо боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоос коронавирус илэрчээ. Үүний улмаас Засгийн газрын ээлжит бус хуралдаж, ачаа тээврийг нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн байна. Эцэст нь ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо боомтыг хаахаар болсон тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

Я.Содбаатар: 

-"Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Учир нь манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна" гэв. 

Мөн энэ асуудлаас болж коронавирусы халдварыг дотооддоо алдсан байх вий гэдэг айдас, болгоомжлол олон нитийн дунд тарсан тул Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Т.Мөнхсайхан: 

-"Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй. Гэвч хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул хилийн боомтууд дахь хяналтаа чангаруулж байна" гэв.

Мөн "ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочийн шинжилгээний хариу өнгөрсөн шөнө гарсан байхад өнөөдөр 11:00 цагийн мэдээгээр яагаад мэдээллээгүй вэ?" гэсэн сэтгүүлчдийн асуултад "Шинжилгээний хариу шөнө гарсан. Гэвч дахин шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай байсан. Давтан шинжилгээний хариу үдээс хойш гарсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 10 цаг 30 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 10 цаг 32 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 10 цаг 34 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 10 цаг 36 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 12 цаг 34 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 13 цаг 14 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 13 цаг 27 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 14 цаг 39 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 16 цаг 16 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 16 цаг 29 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 16 цаг 39 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 17 цаг 4 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 17 цаг 21 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 17 цаг 22 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 17 цаг 23 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 17 цаг 24 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 17 цаг 25 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 17 цаг 26 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 17 цаг 27 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 17 цаг 27 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top