x

Нийслэлийн шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олголоо

Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан байдаг.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаараа онцлог юм.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг “Нийслэлийн боловсролын салбарын анхны баримт бичиг болон нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг бид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улсад боловсрол, сургалтын амжилт, чанараар 2016 онд нийслэл 12 дугаар байрт орж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд дөрөвдүгээр байрт орсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг харуулж байгаа юм. Ирэх жилүүдэд экологийн боловсрол олгох, байгалийн түшиц лабораториуд байгуулах, дэвшилтэд техник технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан вертиуал сургалтын төвүүдтэй болох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хүний хөгжил рүү чиглэсэн хүнд ээлтэй хотыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ.    

2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг:

  1. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

  2. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг

  3. Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг

  4. Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг

  5. Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг

  6. Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг

  7. Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг

  8. Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг

  9. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг

  10. Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг

  11. Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг

  12. Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг

  13. Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэг

  14. Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг

  15. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг

  16. Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг

  17. Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг

  18. Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг

  19. Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг

  20. Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэг 

Нийслэлийн шилдэг сургууль:

  1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль

  2. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль

  3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль

  4. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль

  5. Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль

  6. Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль

  7. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль

  8. Налайх дүүргийн 103 дугаар сургууль

  9. Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль

  10. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль

  11. Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль

  12. Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль

  13. Баянгол дүүргийн 113 дугаар сургууль

  14. Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль

  15. Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль

  16. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль

  17. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль

  18. Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль

  19. Хан-Уул дүүргийн “Орхон Хасү” сургууль

  20. Сүхбаатар дүүргийн 139 дүгээр бага сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 9 цаг 51 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 9 цаг 52 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 9 цаг 55 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 9 цаг 56 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 11 цаг 55 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 12 цаг 35 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 12 цаг 48 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 14 цаг 0 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 15 цаг 36 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 15 цаг 49 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 16 цаг 0 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 16 цаг 25 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 16 цаг 41 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 16 цаг 42 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 16 цаг 44 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 16 цаг 45 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 16 цаг 45 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 16 цаг 46 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 16 цаг 47 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 16 цаг 48 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top