x

Ж.Батбаясгалан: Төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 4-ны өдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан нь цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгааг хэлж байлаа. Энэ онд нийслэлд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын талаар хийсэн товч танилцуулгадаа НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх 598 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 378 ажил 64 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагааны шатанд байгаа 134 ажил байна” хэмээв.

Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд боллоо. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдоод байгаа хүндрэл биш. Тэр ч утгаараа төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил бол ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, дээр нь нэмээд өнөөгийнх нь нөхцөл байдлаас дордуулахгүй байхын тулд хэд хэдэн төрлийн татварын хураамжаас чөлөөлсөн. Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд мэдээж бий. Гэхдээ бид иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Төсвийн тодотгол хийхэд зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт холбогдох газрууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэмнэж болох бүх зардлуудаа болох хэмжээнд нь хүртэл хэмнэх шаардлагатай. Нийгмийн суурь үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлуудаа эхлээд тооцож гаргах нь зүйтэй. Гэхдээ энд бас тодорхой хязгаарлалтууд тавина. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбогдуулан хүүхдийн халдвар хамгааллын дэглэмд анхаарч, энд шаардагдах тодорхой зардлуудыг зайлшгүй гаргаж ёстой” гээд цаашид эдийн засгийг дээшлүүлж болох ямар арга хэмжээнүүд байна гэдгийг албан ёсоор нэгтгэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 2 цаг 15 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 2 цаг 17 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 2 цаг 18 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 2 цаг 19 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 2 цаг 21 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 2 цаг 26 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 2 цаг 27 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 2 цаг 31 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 2 цаг 32 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 33 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 2 цаг 34 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 2 цаг 35 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 2 цаг 36 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 3 цаг 45 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 6 цаг 10 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 6 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 11 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 6 цаг 12 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ 6 цаг 13 мин Архангай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болж, хохиролгүй өнгөрлөө 6 цаг 14 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top