x

"Урт цагаан" үйлчилгээний зориулалттай 7 давхар цогцолбор төв болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж долдугаар сарын 31-нд “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцсан.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн билээ.  Уг бүтээлүүдийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. 

Нийт 55,823 иргэн санал өгсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна. Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгарсан.

Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын  гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм.

Нийт долоон давхар бүхий 32,500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6,710 м2 тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 3 цаг 9 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 3 цаг 10 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 3 цаг 11 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 3 цаг 12 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 3 цаг 14 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 3 цаг 19 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 3 цаг 20 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 3 цаг 24 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 3 цаг 25 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 27 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 3 цаг 27 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 3 цаг 28 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 3 цаг 29 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 4 цаг 38 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 7 цаг 3 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 7 цаг 3 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 7 цаг 4 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 7 цаг 5 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ 7 цаг 6 мин Архангай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болж, хохиролгүй өнгөрлөө 7 цаг 7 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top