x

Ли Ё Хун: Монгол иргэдийг ажлын байраар хангахад илүү анхаарч ажиллана

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэв.

Сайд нар энэ удаагийн уулзалтаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 коронавирусийн халдварт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, цар тахлын үед үзүүлэх хариу арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломж, БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцсон юм.

БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий

Элчин сайд Ли Ё Хун хоёр орны харилцааг хөгжүүлж, нэг шат ахиулахын тулд иргэд харилцан солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд “Одоогийн байдлаар БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг сайжруулж, Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр авч буй ажиллах хүчтэй холбоотой асуудалд анхаарал тавих болно. Монгол Улс оногдсон квотоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээсэн юм.

Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд байгаа

Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны хувьд ажиллах хүч болоод эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарт хамгийн түлхүү тулгуур хамтын ажиллагаа өрнөдөг. Монголчуудын хувьд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн олон байдаг. Хэрэгцээ шаардлага өндөр, нөхцөл байдлыг нь хангаад хамтраад ажиллах нь маш чухал. Ковид 19-өөс өмнөх байдлыг ажиглаад үзэхэд л БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн бүртгэл, визтэй холбоотой асуудал маш их байсан. Манай иргэдийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг асуудал ч цөөн биш гарч байсан байх. Тиймээс Монгол Улсын зүгээс бүртгэлийн цахимжуулалтыг хөдөлмөрийн гэлтгүй бүх салбарт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. БНСУ-ын Элчин сайдын яам эхний үр дүнг нь мэдэрч байгаа байх.
Цаашдаа энэ цахимжуулалтыг зөвхөн Монгол талдаа ч биш БНСУ-тай хамтдаа нэгдсэн мэдээллийн системүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа. Ингэснээр БНСУ-д ямар ажлын байр байгаа талаар хөдөлмөр эрхлэхээр зорьж байгаа иргэдэд нээлттэй болох юм. Нөгөө талаас энэ системээс иргэдийн мэдээлэл зөв үү, албан ёсных байна уу гэдэг нь шалгагдаад ороод ирнэ. Албан ёсны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хийх ийм ажлууд байна. Харин албан бус буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд бас байгаа” гэв.

Монгол Улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагдаж буй сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр 790-1,300 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байна. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар ердөө 49 хүнийг илгээгээд байгаа.

Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрээр БНСУ-д оршин сууж буй монгол иргэд өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсанаар нийгмийн баталгаа нь хангагдаж тэтгэвэр авах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхар төлөхгүй байх эрх зүйн үндэс бүрдсэн юм.

Түүнчлэн 2018 онд хоёр улсын хооронд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах үеэр БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон.

2018-2021 онд хэрэгжих уг төслөөр бий болж буй мэдээллийн цахим систем ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж буй юм.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 2 цаг 28 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 2 цаг 30 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 2 цаг 31 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 2 цаг 32 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 2 цаг 34 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 2 цаг 39 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 2 цаг 40 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 2 цаг 44 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 2 цаг 45 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 46 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 2 цаг 47 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 2 цаг 48 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 2 цаг 49 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 3 цаг 58 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 6 цаг 23 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 6 цаг 23 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 24 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 6 цаг 25 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ 6 цаг 26 мин Архангай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болж, хохиролгүй өнгөрлөө 6 цаг 27 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top