x

Зам тээврийн ослоор дөрвөн иргэн амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдэд нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  4 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байлаа. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх 2, мөргөлдөх 5, онхолдох 2, үл хөдлөх цэг мөргөх 2 тус тус бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт “Kia-Bongo” маркийн автомашины жолооч энэ сарын 24-нд  21 цагийн орчим хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй хүүхдийг мөргөжээ.

Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт “Kia-Bongo” маркийн автомашины жолооч энэ сарын 24-нд  21 цагийн орчим хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөсөн байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд “Toyota-Prius” маркийн автомашин энэ сарын 25-ны  7 цагийн орчим онхолдож, зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон. Мөн энэ өдөр Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд "Мустанг-5" маркийн мотоцикл 8 цагийн орчим онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О амь насаа алджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54  жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 6 цаг 28 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 6 цаг 29 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 6 цаг 31 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 6 цаг 32 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 6 цаг 33 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 6 цаг 38 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 6 цаг 39 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 6 цаг 44 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 6 цаг 45 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 46 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 6 цаг 47 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 6 цаг 48 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 6 цаг 49 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 7 цаг 57 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 10 цаг 22 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 10 цаг 23 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 10 цаг 23 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 10 цаг 25 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ 10 цаг 25 мин Архангай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болж, хохиролгүй өнгөрлөө 10 цаг 27 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top