Гадаад улсад гацсан Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдөр буюу Долдугаар сарын 15-нд БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 250 орчим иргэнээ татан авна.
Өмнө нь долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн эх орондоо ирсэн билээ. БНСУ-аас хамгийн олон иргэн буюу 2000 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтийг Улсын онцгой комисст ирүүлээд байгаа юм. Иймээс долдугаар сард гурван удаагийн татан авалтаар зөвхөн Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсний хоёр дахь нь өнөөдөр болж байна. Гурав дахь тусгай үүргийн нислэгийг долдугаар сарын 20-нд ниснэ.
Долдугаар сард хийсэн болон хийгдэх нислэгийн хуваарь:
-
Долдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
-
Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
-
Долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн эх орондоо ирсэн
-
Долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирсэн
-
Долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн
-
Долдугаар сарын 14 Афганстанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн
-
Долсарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна
-
Долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна
-
Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна
-
Долдугаар сарын 26-нд Франкфурт хот руу нислэг үйлдэнэ