x

Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээжээ

Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замыг нээлээ. 

Энэхүү замын ажлыг нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр “ЗБИБ” ХХК болон “Моторсервис” ХХК хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн юм.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долоодугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно” гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: “Нийслэлчүүд, налайхчууд маань авто замын шинэчлэлийг хийгээд явж байна. Үүний нэг нь Налайх дүүргийн 4 эгнээ бүхий 4.4 км авто замын шинэчлэлийн ажил юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлуудыг хийлээ. Улаанбаатар-Налайх, Налайхын дотор нийт 40 гаруй км замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Төвийн дүүргүүдэд ч мөн замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахын тулд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Эхний ээлжинд авто замын зорчих хэсгийг нээж, цаашлаад дугуйн зам, явган хүний замын ажлуудыг гүйцэтгээд явах болно. Налайх дүүрэгт байгуулж буй дугуйн зам Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл тавигдах юм. Бид стандарттай хот болгох ажлыг эхлүүлж, өрнүүлсэн. Энэ хүрээнд авто замыг чанар стандартын дагуу барьж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллалаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Налайхын 20.9 км замаас авахуулаад авто замын бүтээн байгуулалтын ажил энэ дүүрэгт ихээхэн өрнөж байна. Үүний нэг бол 4.4 км авто замын ажил юм. Олон улсын чанар стандартад нийцсэн энэхүү зам бол улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил болсон гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Налайх дүүргийн хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй энэ замыг бид хугацаанаас нь өмнө нээж байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн замтай нийлсэн авто зам болон холбоос замуудыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийж байна” гэлээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт нийт 16.35 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 2 цаг 4 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 6 цаг 53 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 6 цаг 55 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 6 цаг 56 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 6 цаг 57 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 6 цаг 58 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 7 цаг 4 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 7 цаг 5 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 7 цаг 9 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 7 цаг 10 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 7 цаг 12 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 7 цаг 13 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 7 цаг 14 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 8 цаг 22 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 10 цаг 47 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 10 цаг 48 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 10 цаг 49 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 10 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ 10 цаг 51 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top