Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломат академид зочиллоо. Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмуудыг тохиролцсон байна.
2025-05-02

Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ
Узбекистан улсад жил бүр зохион байгуулагддаг Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан амжилттай өндөрлөлөө. Уралдаанд манай улсаас хоёр тамирчин оролцож, багийн болон хувийн амжилтаараа онцгой байрыг эзэллээ.
2025-05-02

Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллах үеэрээ хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2025-05-02

П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой
Миний бодлоор нам доторх фракцуудын асуудал байх шиг байна. Энэ асуудлаа 126 гишүүнтэй парламентад наагаад, Ерөнхий сайдад наагаад байх нь зохимжгүй.
2025-05-02

Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна
Цэргийн албаны явцад залуучууд хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, сантехникч зэрэг эрэлттэй мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой бөгөөд улмаар ажлын байртай холбогдох алхмыг хялбаршуулж байна.
2025-05-02

С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн
Чоно агнахдаа заавал аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё.
2025-05-02

Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Чехийн талын 30 гаруй жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, байгаль хамгааллын чиглэлээр Монгол Улсад үзүүлж ирсэн хувь нэмэрт гүн талархал илэрхийллээ.
2025-05-02

Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх төлөвтэй байгааг тодотгов. Ахмадуудын нийгмийн идэвх оролцоог өндөр байлгаж, залуу үетэйгээ харилцаатай байх нь маш чухал тул УИХ-ын гишүүдийн хамтаар “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон гэв.
2025-05-02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ
Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал болж байна. Монгол Улс Исланд Улстай 1974 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
2025-05-01

Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг энэ сарын 10-ны бямба гаригт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
2025-05-01

Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирснээр парламент Засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс шиг л явж ирсэн. АН-ын байр суурийг би хувьдаа Монгол Улс бол Үндсэн хуулиар заасан парламентын засаглалтай улс орон шүү гэдгийг сануулж байгаа нэг том үйлдэл гэж харж байгаа.
2025-05-01

“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ
Нийслэлийн өмч хөрөнгийг хууль ёсоор хамгаалж, алдагдсан хөрөнгийг үе шаттайгаар эргүүлэн авах ажлыг нийслэл зорилтот төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт орших, “Улаанбаатар Радио”-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
2025-05-01

Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхимын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Бутаны Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүлэн оролцсон бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын парламентын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах туршлагыг судалж байна.
2025-05-01

“Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт үндэсний анхдугаар чуулган 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Төрийн ордонд боллоо. Чуулганы гол зорилго нь уламжлалт уран дархны урлагийг соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх, төрийн бодлогыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оршив.
2025-05-01

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж буй анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байв.
2025-05-01

Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дулааны улиралд агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцав.
2025-05-01

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав
2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцүүлэг бүрт завсарлага авснаар хуралдаан түр завсарлалаа.
2025-05-01

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй
2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “…дутуу…” гэсэн заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзжээ.
2025-05-01

2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.
2025-05-01

Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана
Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS” хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сургалт судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцжээ.
2025-05-01
