x

Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах юу ч биш

Өнөөдөр өглөө 11.00 цагт зарлагдсан ТББХ-ны хуралдаан "ирц хүрээгүй" шалтгаанаар хойшилсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах мэдээллийг өглөө.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилж, Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Гэтэл ирэх оны төсвийн хэлэлцүүлэг хүлээгдэж байгаа. Сангийн сайдын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дүгнэлт гаргах ёстой. Байнгын хороо өнгөрөгч баасан гаригийн /2025.10.10/ хуралдааныг үргэлжлүүлж, шөнөжин хуралдах боломж байсан. Өмнө нь олон удаа шөнөжин хуралддаг байсан. Гэвч өнгөрөгч баасан гаригийн хуралдааныг "ажлын цаг дууссан" гээд завсарлуулсан. Өнөөдөр ээлжит бус чуулганыг зарлаж асуудлуудыг нэг тийш болгоод төсвөө хэлэлцсэн бол улс оронд хэрэгтэй байлаа.

Ялангуяа өнөөдрийнх шиг ирцтэй холбоотой асуудлаар байнгын хорооны хурлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах нь УИХ-ын дэгийн тухай хууль, Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болж байна. Хуралдааны товыг зарласангүй, хурал болохгүй гэдгийг л зарласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан баасан гаригийн хуралдаан ирцээр явагдах ёстой. Үг хэлэх гэж нэрээ өгсөн УИХ-ын гишүүдийн эрх бол үг хэлэх болохоос хариулт нэхэх биш. Энэ бол олон нийтэд ил тод явагддаг процесс. Тийм болохоор хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байсан. Мөн ирцэд орсон гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй гэдэг шалтгаан байж болохгүй. Байхгүй байгаа гишүүд эсрэг санал гаргаснаар тооцогдоод явдаг. Үүнийг иргэд бүгд мэддэг. Гэтэл зориудаар хойшлуулж байгаа нь сэжигтэй үйлдэл боллоо. Хурал даргалагч нар хэт нэг талыг барих нь муухай харагдана. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг юм шиг байна.

УИХ төсвөө баталж чадахгүй байна гэдэг сандал ширээний асуудлаас өөр. Улс орны асуудал. Төсвийн бодлогоос хамаарч хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө. Гэтэл төсөв байхгүй бол хөдөлмөрийн доод хэмжээгээр төрийн алба хаагчдын цалинг тооцоолж олгоно. Хөрөнгө оруулалт болон бусад томоохон төсөл арга хэмжээнүүд бүгд зогсоно, завсарлана гэсэн үг. Энэ тохиолдолд УИХ тарах ч багадна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүснэ. Одоогоор АНУ-д ийм нөхцөл байдал үүссэн байгаа.

АН-д хандаж хэлэхэд, төсөв буцаагаад хэрэггүй, асуудал сайжрахгүй. Асуудал сайжрах гарц байвал УИХ-ын хэлэлцүүлэг дээр ярьж хэлээд, засаад явах бүрэн боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top