x

ЭМГЭНЭЛ

ОРОСООГИЙН ЧУЛУУНБИЛЭГ

(1978-2025)

Ардчилсан Монгол Улс ардчилал, эрх чөлөөний төлөөх үнэт зүйлийн өндөрлөг болсон нэгэн эрхэм хүмүүнээ алдлаа. Үйл хэрэг, үзэл санаагаа хуваалцсан бидний нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм анд найз Оросоогийн Чулуунбилэг нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

О.Чулуунбилэг маань 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн юм. Төв аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж Түүх судлаачаар төгссөн билээ. АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалж, Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар шамдан суралцаж байв.

О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлагын судалгаагаар мэргэшсэн Ардчилсан намын манлайлагч залуусын түүчээ нь байлаа.

Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь:

  • Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, “Ж энтертайнмент”студи, “Ю Би Эс мюзик” студи, “Инкубатор Монголиа” ХХК, МРО ХХК, IC ХХК-д ажиллаж байгаад
  • 2008-2011 онд УИХ-ын гишүүний туслах, зөвлөх,
  • 2011-2013 онд Ардчилсан намын Олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга,
  • 2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх,
  • 2024 онд УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч,
  • 2024 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Улс төрийн бодлогын зөвлөх,
  • 2025 оны 05 дугаар сараас эхлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирлаар тус тус ажиллаж байв.

Тэрээр өөрийн ухамсарт амьдралын бүхий л цаг үед Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлэгч, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалагч, шударга ёсны төлөө үзэл бодол, үйл хэргээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн, хүндлэгдсэн эх оронч, тууштай зарчимч хүмүүн байв. Амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говийг усжуулах нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх гэгээн үйлсэд чин сэтгэлээрээ манлайлж, төслийн нэгжийг удирдан ажиллаж байлаа.

Эрхэм нөхрийн маань явсан гэрэл зам, итгэл үнэмшил, эр зориг, инээмсэглэсэн гэгээн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдлээ. Таны зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top