x

Японд Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ

Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан нам /ЛАН/ дараагийн ерөнхий сайдыг сонгох парламентын санал хураалтыг 10 дугаар сарын 21-нд явуулахаар холбогдох зохицуулалтыг хийж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мягмар гарагт мэдэгджээ.

Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн халааг авах хүнийг сонгох санал хураалтыг энэ долоо хоногт явуулахаар төлөвлөж байсан юм. Тэгвэл уг санал хураалт парламентын ээлжит бус чуулганы эхний өдөр болох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Гэсэн хэдий ч санал хураалтын үеэр бусад улс төрийн бүлгүүдийн дэмжлэгийг авахын тулд шинэ дарга Такаичи Санаэгийн удирдлага дор ЛАН болон Японы хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын маневр эрчимжиж байгаа тул санал хураалтыг дахин хойшлуулах магадлал бий.

Аравдугаар сарын 4-нд болсон ЛАН-ын даргын сонгуульд Т.Санаэ ялалт байгуулсны дараа түүний намтай хамтарч буй Комэйто нам эрх баригч эвслээс гарна гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарласан юм. Ингэхдээ ЛАН-ыг санхүүжилтийн дуулианыг хэрхэн зохицуулж байгааг шүүмжилжээ.

ЛАН нь парламентын хоёр танхим дахь хамгийн том улс төрийн хүч боловч аль алинд нь олонх болж чадаагүй тул консерватив үзэлт, Дотоод хэргийн сайд асан Т.Санаэ Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдож чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Үндсэн хуульт ардчилсан намын зүгээс бусад сөрөг хүчнийхэнд хандан, нэг нэр дэвшигчийг дэмжин нэгдэхийг уриалж байгаа бөгөөд тус намын дарга Ёшихико Нода хэлэхдээ, Ард түмний төлөөх ардчилсан намын дарга Юичиро Тамакиг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Kyodo

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top