Дэлхий

Илон Маск компаниудаа Калифорнигаас нүүлгэнэ
Тус мужийн засаг захиргаа Жендерийн адилтгалын тухай хууль баталсны дараа тэрбумтан ийм шийдвэр гаргалаа гэж ВВС бичжээ. Уг хуулиар, сурагчид нь хүйсээ солиулж буйг эцэг эхэд нь мэдээлэхгүй байх үүргийг сургуулиудад өгчээ.
2024-08-22

Украины зэвсэгт хүчний Орост хийж буй довтолгоон
Курск мужид Оросын арми тус бүс нутгийн дэвсгэрт цөмрөн орсон Украины бүлэглэлийг устган нутгаасаа шахах ажиллагааг явуулж байна.
2024-08-21

Robert Bosh салхижуулагч үйлдвэрлэгчтэй дээд хэмжээний наймааны тохиролцоо хийлээ
Наймааны хүрээнд нийт 30 оронд байрласан 16 завод, Johnson Controls бүтээх 12 төв зэрэг багтав. Мөн японы Hitachi компанитай хамтарсан үйлдвэр Bosh компанийн хөрөнгө боллоо.
2024-08-21

АНУ-д шилжин суурьшихаа хүлээж буй афганчуудыг Филиппинд түр байрлуулахаар болжээ
Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа АНУ-ын эрх баригчид өөрийн талд ажиллаж байсан афганчуудыг нутагтаа хүлээн авч, суурьшуулж байгаа.
Тэгвэл тэдний зарим хэсгийг АНУ-д ирэхээс нь өмнө Филиппиний нутаг дэвсгэрт түр байрлуулах тохиролцоонд хүрснээ Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
2024-08-21

Ерөнхийлөгч Ж.Байден телевизийн нэрт сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэв
Хүнд өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн телевизийн нэрт хөтлөгч Фил Донахьюгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргалаа.
2024-08-21

Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна
Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ.
2024-08-21

АНУ-ын Коннектикут мужид онц байдал зарлажээ
АНУ-ын Коннектикут мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, хоёр хүн амь насаа алджээ.
2024-08-21

Swarovski брэнд Ариана Грандег брэндийн элч төлөөлөгчөөр зарлалаа
Грэммийн шагналт дуучин, ая зохиогч, жүжигчин нь дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн тоонд багтдаг бөгөөд гайхалтай үзүүлбэрүүд, гайхалтай хоолойн цар хүрээгээрээ алдартай. Мөн Ариана бол хүртээмжтэй байдал, эрх мэдлийн төлөөх хүчирхэг төлөөлөл юм.
2024-08-21

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш
Төв Африкийн орнуудад тархаж буй сармагчны цэцэг /mpox/ хэмээх вирусний халдвар нь “шинэ ковид биш” гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ.
ДЭМБ-ын Европын бүсийн асуудал эрхэлсэн тэргүүн Ханс Клюге НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан ба дэлхийн даяарх эрүүл мэндийн байгууллагууд энэ өвчний талаар маш тодорхой ойлголт мэдээлэлтэй байгаа бөгөөд тархалтыг хэрхэн хянах вэ гэдгийг мэдэж байгаа" гэлээ.
2024-08-21

Путин Чеченьд гэнэтийн айлчлал хийв
Владимир Путин Мягмар гаригт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг исламын шашинт Бүгд найрамдах Чечень улсад гэнэтийн айлчлал хийжээ. Сүүлийн 13 жилийн хугацаанд Путин анх удаа Чеченьд айлчилсан нь энэ юм. Түүнийг Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн биеэр угтан авсан бөгөөд тэд тусгай хүчний академид зочилжээ. Тус академид сайн дурын дайчид Украинд алба хаахын өмнөх бэлтгэлийг хийдэг. Путин тэднийг магтан сайшааж, тэдэн шиг эрчүүд байгаа цагт ОХУ ялагдашгүй гэж хэлжээ.
2024-08-21

Дарвуулт хөлөг живсний улмаас Британийн бизнесмен тэргүүтэй зургаан хүн алга болжээ
Даваа гаргийн өглөө Сицилийн ойролцоо явж байсан дарвуулт хөлөг онгоц шуурганы улмаас живж, нэг хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болоод байна.
Алга болсон хүмүүсийн дунд Их Британийн бизнесмен Майк Линч болон түүний 18 настай охин байгаа аж.
2024-08-20

Украины арми Курск мужийн гурав дахь гүүрийг устгалаа
Украины арми ОХУ-ын Курск муж дахь Сейм голын дээр оршдог гурав дахь гүүрийг устгаснаа мэдэгджээ.
Тодруулбал даваа гаргийн шөнө Украины талаас тус хэсэгт бөмбөгдөж, Карыж тосгоны ойролцоо оршдог гүүрийг устгасан байна.
Энэ гүүр нь тус фронт дахь хамгийн сүүлийн чухал гарц байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Украины цэргүүд Курск дахь стратегийн чухал ач холбогдолтой хоёр ч гүүрийг устгасан.
2024-08-20

БНХАУ-ын зэсийн экспорт VII сард 140,940 тонн болж, дээд түвшнээсээ эргэн буурав
БНХАУ-ын зэсийн экспорт долоодугаар сард шинэ дээд түвшнээсээ эргэн буурлаа. Өнгөрсөн ням гарагт тус улсын Гаалийн газраас гаргасан мэдээллээс харвал боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний экспорт зургаадугаар сараас 40 хувиар буурч, 140 мянга 940 тонн болсон байна.
2024-08-20

Байденыг залгамжлагч Камала Харрис гэж хэн бэ?
Сонгогчдын дунд нэр муутай Камала Харрисын хувьд Байденыг орлон гарч ирсэн нь хувь тавилангийн гайхамшигтай эргэлт гэж Америкийн хэвлэл мэдээлэл бичиж байна. Дэд ерөнхийлөгч болохын тулд Харрис ямар замыг туулав, түүнд Трамптай өрсөлдөх чадвар байна уу?
2024-08-20

Покровскийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал өгөв
Украины зүүн хэсгийн Покровск хот руу ОХУ хурдацтай урагшилж байгаа тул хүүхэдтэй айл өрхүүдийг өнөөдрөөс эхлэн яаралтай нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Тус хотод одоогийн байдлаар 53 мянга орчим хүн амьдарч байна.
2024-08-20

Кишидагийн орыг Батлан хамгаалахын сайд асан залгамжилж магадгүй
Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуулт үүссэн. Түүний орыг залгамжлан ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа Японы засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн билээ. Горилогсдын хэн нь ерөнхий сайд болох өндөр магадлалтайг урьдчилсан байдлаар тодруулахаар Киодо агентлаг Бямба гаригаас хойш гурван өдрийн турш улс даяар санал асуулга явуулжээ.
2024-08-20

Умард Солонгосын цэрэг Өмнөд Солонгост зугтаж очжээ
Умард Солонгосын нэгэн цэрэг өнөө өглөө үүрээр Өмнөд Солонгосын хилийг даван тус улсад зугтаж очжээ. Пёньянаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг удаа дараа хөөргөсний хариуд Сөүл суртал ухуулгын кампанит ажил явуулж буй үед энэ явдал болсон байна.
2024-08-20

Хятадад үзмэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Зөвлөлтийн үеийн тэнгисийн байлдааны хөлөг шатжээ
Одоогийн Украин улсад үйлдвэрлэж, Беларусийн нийслэлийн нэрээр нэрлэгдсэн хөлгийг 1978 оноос Зөвлөлтийн Номхон далайн флотод ашиглаж эхэлсэн байна.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад Оросын тэнгисийн флотод шилжиж иржээ.
2024-08-20

Хувийн зардлаараа дэлхийн тойрог замд хүрсэн хүмүүс түүхэнд анх удаа задгай сансарт гарах гэж байна
Наймдугаар сарын 26-нд SpaceX компанийн хөлгөөр сансарт нисэх “Polaris Dawn” багийн дөрвөн гишүүн өчигдөр буюу Даваа гарагт Флорида дахь сансрын буудалд иржээ.
2024-08-20

Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар гэж хэн бэ?
“Эцэг эх маань бага цалинтай, ажилчин хүмүүс байсан тул би дунд сургуульд байхдаа л цагийн ажил хийдэг байв. Эмч болохыг хүсдэг байсан боловч хуулийн чиглэлээр суралцсан” хэмээн өөрийнхөө тухай ярьсан байдаг.
2024-08-20
