x

Японы эрх баригч намын даргаар Шигэрү Ишиба сонгогдлоо

Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба эрх баригч Либерал-Ардчилсан намын /ЛАН/ даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр 10 дугаар сарын 1-нд Японы шинэ Ерөнхий сайдаар томилогдоно. 

Өдгөө 67 настай Ш.Ишиба эхний шатны санал хураалтын дүнгээр 154 санал авсан бол хоёр дахь шатны сонгуульд түүнтэй өрсөлдсөн Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такаичид 181 хүн санал өгсөн байна. 

Намын даргын сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж байгаа Ш.Ишиба хоёр дахь шатны санал хураалтаар хууль тогтоогчид болон ЛАН-ын жирийн гишүүдээс өгсөн 414 саналаас 215-ыг авсан бол С.Такаичи 194 санал авчээ. Хоёр дахь шатанд ЛАН-аас парламентад сонгогдсон 368 депутат саналаа өгсөн бол Японы мужуудын тоогоор бүс нутгийн намын үүрүүд 47 санал өгсөн байна.

Японы парламент ирэх долоо хоногийн мягмар гарагт Ш.Ишибаг Ерөнхий сайдаар томилох ёстой. Шинэ даргын хувьд санхүүжилтийн дуулианд өртсөн намаа шинэчлэх, удахгүй болох парламентын ээлжит бус сонгуулийн өмнө сонгогчдын итгэлийг сэргээх сорилтуудтай тулгарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 6 цаг 40 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 8 цаг 22 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 8 цаг 52 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 9 цаг 11 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 12 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 12 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 54 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 14 цаг 34 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 14 цаг 43 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 14 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 14 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 15 цаг 16 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 цаг 36 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 15 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 15 цаг 52 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 16 цаг 12 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 16 цаг 59 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 17 цаг 43 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top