x

Харрисын төлөө сурталчилгаа хийлгэхээр Байден Зеленскийг ашиглав

Байден-Харрисын засаг захиргаа өрсөлдөгчийнхөө  байр суурийг  ганхуулахын тулд Пентагоны онгоцыг ашиглан  Зеленскийг ээдрээтэй мужид очууллаа” гэж Америкийн The Federalist сонин бичжээ.

Бреккан Тис (Breccan F. Thies)

Владимир Зеленский  АНУ-ын цэргийн хөрөнгийг ашиглан Пенсильвани мужид даваа гаригт хүрэлцэн  очоод дэд  ерөнхийлөгч Камала Харрисын сурталчилгээг хийлээ.

АНУ-ын засгийн  газраас  мөнгө, сум хэрэгсэл гуйх  ээлжит аяныхаа  хүрээнд  Зеленский Пенсильвани мужийн  зэвсгийн заводод  Камала Харрисын итгэмжлэлт төлөөлөгч  бөгөөд мужийн захирагч Жош Шапиро болон сенатор Боб Кейси нарын  өндөр тушаалын ардчилагч нарын хамт  очлоо.

Пенсильвани мужийн Скрэнтон  хот нь зэвсгийн үйлдвэрээс гадна ерөнхийлөгч Жо Байдены  төрөлх хот  гэдгээр мэдээ сурвалжид гардаг. АНУ-ын Нисэх хүчний C-17  онгоцонд  тэр өөрийн рекламд зориулсан зураг авалт хийлгэж, онгоцноос хийсэн  бичлэгтээ Зеленский “Энэ намар сөргөлдөөний цаашдын алхамыг  тодорхойлж өгнө”  гэж мэдэгджээ.

“Зеленский Пенсильванид хүрэлцэн очиж, их бууны суман дээр захирагч Шапирогийн  хамт гарын үсгээ үлдээв. Бас дээр нь энэ чухал сонгуулийн хэлбэлзэлтэй мужид  Жей Ди  Вэнс руу дайралт хийлээ” гэж БНН-аас  сенатын төлөөлөгчид нэрээ дэвшүүлж байсан Шон Парнелл тэмдэглээд “Ард түмээн, үүнийг гадаадын хутгалдаан гэхгүй юм бол хутгалдаан гэж юу болохыг би мэдэхгүй” гэжээ.

Сонирхолтой нь энэ айлчлалаас  нэг хоногийн өмнө "Нью-йоркер" сэтгүүл ерөнхийлөгч асан Дональд Трамп, түүнтэй хослогч Огайо мужийн бүгд найрамдахч сенатор Жей Ди Вэнс нарыг шүүмжилсэн Зеленскийн ярилцлагыг нийтэлсэн байв.  Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын халз мэтгэлцээн дээр “сөргөлдөөнийг зогсооно” гэсэн Трампын  хариутай  Зеленский санал нийлсэнгүй.

“Трамп  өөрийн сонгуулийн сурталчилгааны  явцад улс төрийн мэдэгдэл хийж байна. Гэхдээ  миний бодлоор,  үнэн хэрэгтээ Трамп  энэ сөргөлдөөнийг хэрхэн зогсоохоо  мэдэхгүй байна.  Түүнд гүнзгий орох тусам  төдий чинээ бага ойлгоно гэдэг л болж байна. Сөргөлдөөнийг  хэрхэн зогсоохоо мэддэг  гэсэн итгэлтэй олон лидерүүдийг би  харлаа, үзлээ. Харин тэд асуудлын гүнд орсныхоо дараа түүнийг зогсоох нь  тийм амар зүйл биш  гэдгийг ойлгож эхэлдэг” хэмээн Зеленский ярьжээ.

Украины лидер Вэнсийг  “хэтэрхий радикаль” гэж нэрлээд  түүний сөргөлдөөний зогсоох  төлөвлөгөө нь зөвхөн уриа лоозон  гэж мэдэгдлээ. Бидний үзэж байгаагаар, боломжит дэд ерөнхийлөгчөөс аюултай дохио  гарч байна. Трамптай хүртэл  тийм зүйл учраагүй” хэмээн Зеленский ярьжээ.

Би Вэнсийн үгийг  ноцтойгоор хүлээн авахгүй байгаа. Учир нь энэ нь  түүний төлөвлөгөө юм бол Америк даяарчлалын сөргөлдөөн рүү явж байна гэжээ.

“Байден-Харрисын ажлын алба улс төрийн өрсөлдөгч нарынхаа байр суурийг   ганхуулахын тулд  гадаадын тэргүүнийг хэлбэлзэлтэй мужид  очуулахаар армийн өмч хөрөнгийг ашиглаж байна” гэж  “Батлан хамгаалахын тэргүүн зорилтууд”  судалгааны төвийн  улсын бодлогын  зөвлөх  Дэн Колдуэлл сүлжээгээр бичлээ.

The Federalist  хэвлэлийн асуултад хариу өгөхдөө  БХЯ цэргийн нөөцийг ашигласныг  үгүйсгээгүй боловч Зеленскийн сурталчилгаа гэмээр мэдэгдлүүдэд тайлбар хийхээс татгалзжээ.

Трампыг нэрлээгүй ч Зеленский  ярилцлагадаа хуучин ерөнхийлөгчийг улам хүчтэй  шүүмжилж,  Оросын  ерөнхийлөгч Владимир Путинтэй  ажил хэргийн харилцаагаа сэргээх гэсэн  дэлхийн лидерүүд рүү  дайралт хийлээ. Үүнд л гадаад бодлогын амжилт байна гэдгийг Трамп нэг биш удаа хэлж байсан билээ.

Дэлхийн олон тооны лидерүүд Путинтэй зохицож, гэрээ хэлэлцээр байгуулан ажил хэрэг явуулахыг хүсч байна. Би тийм лидерүүдийг ойлгож  харж байна. Тэд энэ тоглоомд үнэхээр татагдаад байгаа юм. Харамсалтай нь энэ нь үнэн хэрэгтээ зөвхөн тоглоом .  Гэхдээ юу жинхэнэ лидерийг гаргана вэ? Лидер нь зөвхөн Путинд хэрэгтэй хүн. Түүнтэй тоглох нь хүчийг үзүүлэхгүй. Ширээний ард түүнтэй суулаа гэхэд   чамд энх тайвны чухал шийдвэр гаргаад байгаа мэтээр  санагдаж болох хэмээн Зеленский мэдэгдэв. Мөн “Украин их зөв алхам хийж, АНУ-ын дотоод бодлогод барьцаалагдаагүй” гэж  Зеленский  хэлжээ.

Military.com сайтын  мэдээлснээр Зеленскийн очсон Скрэнтон хотын зэвсгийн үйлдвэрт 155 мм-ийн сум хийдэг. АНУ Украинд гурван сая тийм сум нийлүүлжээ.

Мягмар, лхагва гаригт НҮБ-ын хуралдаанд Зеленский оролцоод  дараа нь Вашингтонд очин Байден, Харрис  нартай уулзан  цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг гуйна.

АНУ Киевт 56 тэрбум доллар гаргаад Украины батлан хамгаалахын контактын бүлгийн томоохон ивээн тэтгэгч болсон байгаа. Тавиад орнуудыг нэгтгэсэн энэ бүлэг  нийтдээ 106 тэрбум долларыг сөргөлдөөний эхнээс Украинд өгчээ.

Зеленскийн Шапиротой хамтран гарын үсгээ үлдээсэн их бууны сум нь 24-32 км-ын зайн тусгалтай. Гэтэл Украины ерөнхийлөгч  Оросын нутаг дэвсгэрт довтлох холын зайн пуужинг шуурхайлан шаардан гуйж байгаа. Байдены  захиргаа түүнд ногоон гэрэл  асаахгүй, Украинд Москвад хүрэх  өөрийнх нь нисгэгчгүй аппаратууд байгаа гэж буй.

Бреккан Тис: The Federalist  сэтгүүлийн сонгуулийн сурвалжлагч. Өмнө нь The Washington Examiner, Breitbart News хэвлэлүүдэд  боловсрол, соёлын  асуудлаар бичиж иржээ. Виржинийн их сургуулийн  зэрэгтэй, Клермонтын хүрээлэнгийн тэтгэлэг эзэмшигч  юм.

М.Цоогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.14)
    зеленский шаргуу дайчин ялагдах дургүй хүн байж болноо гэхдээ одоо ялагдах нь гарцаагүй болчихсон үед олон аавын хүүгийн амиар тоглож болохгүйг ойлгох хэрэгтэй украйн одоо байлдах цэрэг ч үгүй болж байгаа шүү дээ!
    2024 оны 09 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 42 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 50 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 56 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 2 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 34 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 37 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 40 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 48 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 55 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 0 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 5 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 32 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 4 цаг 0 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top