x

Хятадын тив алгасагч пуужингийн туршилт амжилттай болжээ

Тив хоорондын баллистик пуужинг Номхон далай дээгүүр амжилттай туршсан гэдгээ Хятад улс мэдэгджээ. Хэдийгээр үүнийг "төлөвлөгөөт туршилт" гэж мэдэгдэж байгаа боловч тус улсад хамгийн сүүлд 1980 онд ийм туршилт хийснийг шинжээчид онцолж байна.

Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужинг лхагва гаргийн өглөөний 08:44 цагт харважээ. “Пуужин урьдчилан тогтоосон бүсэд унасан бөгөөд пуужинт цэргийн ангийн жил бүр зохион байгуулдаг сургуулилалтын хүрээнд туршилтыг хийсэн" гэж төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. 

Гэхдээ ямар пуужин туршсан, ямар траектороор ниссэн талаар мэдээлсэнгүй. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятад улс "пуужин турших гэж байгаа тухайгаа холбогдох улс орнуудад урьдчилан мэдэгджээ".

Тус улс цөмийн зэвсгээ дотооддоо туршдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Шинжааны Такламакан цөл дэх туршилтын талбайд тив хоорондын баллистик пуужин туршжээ. Ийм учраас энэ удаагийн туршилт нь 1980 оноос хойш Хятадын пуужин олон улсын тэнгисийн орон зай дээгүүр ниссэн анхны тохиолдол гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс пуужин туршсантай холбогдуулан Японы Батлан хамгаалах яам лхагва гаргийн өглөө мэдэгдэхдээ, туршилтын үеэр тус улсын хөлөг онгоцуудад хохирол учраагүй гэдгийг дурдаад "бид Хятадын армийн ажиллагааны талаарх мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж, дүн шинжилгээ хийж, боломжит бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байх болно" гэжээ.

1980 онд хийсэн туршилтын үеэр Хятадын пуужин 9070 км хол зайд нисэж, Номхон далайд унажээ. Тухайн үед сургуулилалтад Хятадын 18 байлдааны хөлөг оролцсон нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуулилалтуудын нэг гэж үздэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 59 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 31 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 34 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 37 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 45 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 52 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 57 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 2 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 29 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 57 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top