x

А.Гутерриш Аюулгүйн Зөвлөлийг шүүмжилжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын дунд зөрчилдөөн үүссэнийг шүүмжилж, ийм байдал нь зөвлөлийн болон НҮБ-ын хууль ёсны байдал, үр нөлөөг алдагдуулж байна гэж мэдэгджээ.

Тэрбээр лхагва гарагт НҮБ-ын гишүүн 90 гаруй орны удирдагчид оролцсон Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцон үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

“Геополитикийн хуваагдал нь үр дүнтэй шийдлүүдэд хүрэхэд саад учруулсаар байна. Аюулгүйн Зөвлөл нэгдмэл байх нь энх тайвныг цогцлооход асар их өөрчлөлтийг авчирч чадна. Харин хуваагдмал зөрчилтэй зөвлөл ингэж чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.

Украин, Газын зурвас болон дэлхийн бусад хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсооход тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, санал санаачилга гаргахаар Зөвлөлийн гишүүд болон бусад орны удирдагчид лхагва гарагт уулзсан байна. Тэд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөөх хүчин чармайлтаа бэхжүүлэхэд санал нэгдэж, өдгөө тулгарч буй сорилт нь урьд урьдынхаас илүү шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгааг онцолжээ.

Аюулгүйн Зөвлөл мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй гэж олон хүн буруутгаж байгаа бөгөөд байнгын таван гишүүн улс хориг тавих эрхээ байнга эдэлдэг нь зөвлөлийн үйл ажиллагааг доголдуулж байна гэж үзэж байна.

Дэлхийн олон орны удирдагчид хориг тавих явдлыг хязгаарлахыг санал болгосоор ирсэн бол зарим нь байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг шаардаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 32 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 45 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 58 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 3 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 30 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 58 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 28 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top