x

Хууль зүйн яам "Лотус голд майнинг"-ийн өмгөөлөгч үү?

Манай яамд, төрийн агентлагууд үе үе бидэнд шинэ шинэ сюрприз барьдаг болсоор удлаа. Тухайлбал, өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн Ц.Нямдорж сайдын ШШГЕГ-аас 360 сая төгрөгөөр худалдаж авсан Lexus 570 маркийн машины талаар мэдээлэл хийлээ.

Ингэхдээ “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Туслах үйл ажиллагаанаас олсон болон давсан орлогоороо машин авсан. 1,567,400,000 сая төгрөгөөр 29 ширхэг машин худалдаж авснаас зөвхөн нэгийг нь онцолж яриад байна" хэмээн зэмлэв. 

Мөн соошлаар “Лотус голд майнинг” компанийг хар тамхи, мафитай холбоотой мэтээр гүтгэсэн тул компани энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэлээ. 

Ингэхэд иргэн Т.Мэндсайханы нийгмийн сүлжээнд тавьсан Ц.Нямдорж сайдын "Lexus 570" маркийн машиныг хэрхэн худалдаж авсан тухай мэдээлэлдээ "Лотус голд майнинг" компани нь хар тамхины наймаатай холбоотой гэсэн үг, өгүүлбэр хэлээгүй. (Ц.Нямдорж сайдын “570” ба дипломатуудын хар тамхины хэрэг) Харин уг машиныг ОХУ-аас өөрийн нэр дээр худалдаж авсан Т.Мөнхбат нь (Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын худалдааны атташе) хар тамхины хэргээр хоригдож, ХБНГУ-д шүүх хурал нь болж байгаа гэсэн билээ.  Мөн Т.Мөнхбат нь ШШГЕГ-т "Lexus 570" маркийн автомашиныг худалдахдаа "Лотус голд майнинг" компанийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна аа гэж.

Тэгээд ч "Лотус голд майнинг" компани нь хар тамхины хэргээр хоригдож байгаа Т.Мөнхбаттай ямар холбоотой вэ? гэдэг талаар одоохондоо хэн ч юу ч хэлээгүй байна.

Тэгэхээр нэгдүгээрт, "Лотус голд майнинг" компанийг хар тамхины хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэдэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэл худлаа болж байна. Гүтгэсэн байлаа гэхэд яам өмнөөс нь мэдэгдэл хийх ямар шалтгаан байна? Харин ч энэ компанийг шалгаад өгөөч ээ... гээд сууж байх ёстой хүмүүс нь биш үү? Эсвэл хар тамхины наймаа хийхийн тулд бас ХЗДХЯ-наас зөвшөөрөл авдаг болчихсон уу?

Б.ЗАЯА

Холбоотой мэдээ:

Ц.Нямдорж сайдын "570" ба дипломатуудын хар тамхины хэрэг

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Vanga (66.181.188.71)
    Enkhsaikhan kharin 100% batalgatai medeleltei khyn bna! Ene Monkhbatiin ner deer Orosod zakhialagdaj ireed Nyamdorjid ochson mashaan bna! Odoo ter Lotusmining gdg ko g l shalgaad eryydchikh! Menget Enkhsaikhan tai zokhitsokhgyi bol ikh Barimttai medeetei khyn bna daa!
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Нямдорж машин авахуулсан нь үнэн шдээ. 0101 дугаар аваад унасан биздээ. Худал шударга царайлсан новш. Эрдэнэт шахаа хийчээд ичих ч үгүй дэмж гэж хэлсэн гэж авдаг нөхөр
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зоригоо (66.181.161.1)
    Энэ Мөнхбат гэдэг чинь ёстой дүүрчихсэн хар тамхичин юм байна ш дээ дээрээс нь тоглоомчин яахаараа хүн ингээд бүх муу юмыг хийдэг бузар болчихдог байна аа босс гэж бодож явсан эндүүрэл байжээ. Уг нь энэ залуу оросоос цахилгааны хэрэгсэл оруулж ирдэг сайхан,сайн ч залуу байж билээ дээ.
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top