x

Ц.Нямдорж сайдын “570” ба дипломатуудын хар тамхины хэрэг

Өнгөрөгч зургадугаар сард Т.Энхсайхан гэдэг хуульч эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар яамных нь үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж, нэг хэсэг л сандаргасан билээ. Сандарсан Ц.Нямдорж сайдтан тэр даруй телевизийн ярилцлагад орж “Нөхөр нь манайд хэв журмын офицер хийдэг юм. Хүнд хэцүү ажилтай нөхрийнхөө ар талыг бодохгүй ийм зүйл хийж явдаг” хэмээн загнасан билээ. 

Тухайн үед жагсагчийн нөхрийг "ажлаас нь хална" гэж дарамталсан тухай мэдээлэл цацагдсан ч Ц.Нямдорж сайд өөрийн амаар үгүйсгээд өнгөрсөн.

Гэвч Ц.Нямдорж сайдын анхааруулга үүгээр дууссангүй. Т.Энхсайхан гэх эмэгтэйг цагдаагийн байгууллага “хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан” хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад, торгох шийтгэл оногдуулсан байна. Харин жагсагч эмэгтэй энэ шийтгэлийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн анхан шатна шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа юм байна. 

Үүгээр зогсохгүй өмнө жагсаал, цуглаан зохион байгуулж байх үеэрээ “олон нийтэд дэлгэнэ” гэж амласан Ц.Нямдорж сайдын талаарх баримт сэлтээ эхнээс нь дэлгэж эхэллээ. Энэ удаа Ц.Нямдорж сайдын хөлөглөж асан 360 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” маркийн машин эхний “золиос” болов. Уг машиныг дипломат хар тамхины сүлжээгээр орж ирсэн гэж мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрөгч зургадугаар сард манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Энэ мэдээллийн араас ГХЯ-ны нөхдийн нуун дарж байсан бас нэг хэрэг илчлэгдсэн билээ. 

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Улаан-Үдийн Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил гэх хоёр хүн Чех улсаас ХБНГУ руу орох гэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан байдаг. Хууль хяналтынхан тэдний унаж явсан дипломат дугаартай /089D93 77/ машинаас мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эм, эмийн бэлдмэл олсон байна. Одоо энэ хоёр эрхэм ХБНГУ-ын Дрездэн, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байгаа. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ долоо хоногт үргэлжлэх юм байна. Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл (600 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах эм, эмийн бэлдмэл) хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа. 

Товчоор хэлбэл, Түдгэний Мөнхбат хэмээх энэ эр Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар очсоныхоо дараа өөрийн биеэр лоббидож, томилж (2017 оны аравдугаар сарын 11-нд) явуулсан хүн мөн гэж Т.Энхсайхан хэлэв. Үүнд нь Ц.Нямдорж сайдын ч оролцоо байсан гэлээ. 

Учир нь Ц.Нямдорж сайдын унаж асан алдарт “Lexus 570” маркийн машиныг ОХУ-аас өөрийнхөө нэр дээр худалдаж (дипломат хөнгөлөлттэйгээр шүү) аваад хөлөөр нь авчирч, ШШГЕГ-т шахсан хүн нь Т.Мөнхбат юм байна. Худалдах, худалдан авах гэрээгээ “Нотус Голд Майнинг” компанийн нэрээр байгуулжээ. “ШШГЕГ-ын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай машин нийлүүлэх тухай” хоёр талын гэрээ байгуулж, 360 сая төгрөгөөр шахсан энэ машин гялгар ууттайгаа Ц.Нямдорж сайдын гар дээр очсон хэрэг. Ийм л үйл явдал болсон юм байна.

Т.Энхсайхан гэх эмэгтэй энэ бүх мэдээллийг өөрийн гараар цуглуулсан. Харин үлдсэн асуудлыг АТГ газар болон Улсын ерөнхий прокуророор шалгуулахаар цуглуулсан мэдээллээ өчигдөр орой нийгмийн сүлжээнд тавьсан байна. Тухайлбал, ХБНГУ-д үйлдэгдсэн энэ хар тамхины хууль бус наймааны хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нар холбоотой эсэр талаар тодруулахыг хүсчээ. 

Монголын дипломатуудын оролцсон хар тамхины хэргүүдээс болж Монголын иргэд Герман улсад зорчих, хил гаалиар нэвтрэх, тус улсад амьдарч буй Монголын иргэдийн визний асуудал маш хүнд байгаа. Тэр ч байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь хүртэл Германы хил гааль дээр саатуулагдаж, хоёр цаг 40 минут байцаагдсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ: ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (150.129.143.250)
    Nimka kuur yumaa
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Aagii (64.119.22.10)
    Хар тамхи гэдэг үг бусдад хамаатай их холын юманд хамаатай үг байв. Одоо бид нэгэнт дээр дооргүй энэ хар тамхинд ороогджээ
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.184.99)
    Шал худлаа мэдээлэл тараахаа больж үз!!! Наад машины чинь тухай Нямдорж сайд яг үнэндээ юу ч мэдэхгүй, доод албан тушаалтнуудынх нь холион бантан ш дээ!
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
    • тийм ээ доод албан тушаалтан ууд нь өөрийг нь хорлож байгаа юм байна л даа сайд олон жил ажилласан хүн хэнийг юунд томилохоо сайн мэдэж байгаа байх даа
      2019 оны 08 сарын 28
  • Hvv (202.126.89.117)
    Tegheer mapin tolgoilogch baihan
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.217.167)
    Танай сайт ямар сонирхолтой юм бэ? Худлаа мэдээлэл цацаж ард олныг муудалцуулж тархан бутруулах сонирхолтой. Уг нь сэтгүүл зүй, сэтгүллч гэдэг үнэн зөв мэдээлэлээр хүмүүсийг хангах ёстой байтал худал хортой мэдээллээр хүмүүсийн тархийг хооллож байдаг. Ингэж байхаар хаагдвал таарна. Олсон мөнгөндөө зөв л хахаарай даа
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • nyamka (103.212.117.31)
    kuur iimaa
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 4 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 41 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 50 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 12 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 22 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 29 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 44 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top