x

Бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах асуудлыг судалж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Арманда Алисжабанаг хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Ц.Батбаяр хоёр талын байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлээд 2017-2018 онд хэрэгжсэн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” хамтарсан төслийн үр дүнг онцлон тэмдэглэв.

Мөн өнгөрсөн тавдугаар сард тус комиссын 75 дугаар чуулганаар батлагдсан Ази, номхон далайн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хатагтай Арманда Алисжабана мөн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр тал Зүүн, зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажилладгийг онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр ирэх аравдугаар сард тус хөтөлбөрийн ээлжит хурлыг хүлээн авч зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах асуудлыг тус байгууллага судалж байгаа талаар танилцуулан сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжих нь агаар болон орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах талаар танилцуулав. Хоёр тал цаашид байгаль орчны салбарын боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах боломжийг судлах, агаар болон орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 30 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 2 цаг 39 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 2 цаг 41 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 2 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 43 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 2 цаг 45 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 2 цаг 48 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 2 цаг 50 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 2 цаг 51 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 2 цаг 53 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 5 цаг 3 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 5 цаг 12 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 5 цаг 12 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 5 цаг 14 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 5 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 5 цаг 20 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа 7 цаг 1 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 2 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ 7 цаг 2 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ 7 цаг 3 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд...
Top