x

Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэг БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, "Монгол ус" ТӨҮГ, Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөллүүдээс бүрдсэн байна. Тус ажлын хэсэг Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614.4 мян.м3/хоног болж өсөхөөр төлөвлөсөн. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсч байна.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ara Open” тэмцээнийг ирэх сарын 29, 30-нд зохион байгуулна 5 мин ДАШТ-2026: Канадын баг 1/8 шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа 55 мин Налайх дүүрэгт “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлттэй өдөрлөг боллоо 1 цаг 1 мин В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 1 цаг 33 мин АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролцжээ 1 цаг 37 мин П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх 1 цаг 42 мин Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг зурвал О.Цогтгэрэл бусад намуудтай тохироо хийнэ... 1 цаг 53 мин Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо 2 цаг 1 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” болно 2 цаг 5 мин “Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардав 2 цаг 9 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 2 цаг 16 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 2 цаг 27 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top