x

Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа.

Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл, хангамжийн баазын ажилтнууд хотын Захирагчид үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3363 тонн 400 кг түлш буугаад байна. Баазад энэ жил 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна” хэмээлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонсов. Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг “Нам даралтын зуухтай айлд очиж, өөрөө түлж үзсэн шаталт их сайн байсан. Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна” гэв.

Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ

Дараа нь хотын Захирагч албаны төлөөллийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-д ажиллаж, сайжруулсан шахмал түлшний шаталтын процессыг газар дээр нь үзэн лабораторийн ажилчдын саналыг сонслоо. “Зуух хөгжлийн төв”-ийнхөн өнөөдөр ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжилт хийв.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын градус нь 469, ширмэн дээрээ 235 градус байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг галлагаа нь 4-6 цаг асна” гэсэн юм.

Хотын Захирагч лабораторийн ажилчидтай санал солилцон, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, ямар зуух хэрэглэвэл илүү үр дүнтэй байх, түлшээр галаа  хэрхэн зөв асаах зэрэг мэдээ мэдээлэл, зөвлөмжийг айл өрх бүрт хүргүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр 16 дугаар хорооны иргэдтэй уулзан, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг ямар байгааг асууж тодруулан, энэ чиглэлд өөр ямар ажил хийж хэрэгжүүлбэл зүйтэй талаар санал солилцсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 6 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 10 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 12 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 45 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 2 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 21 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 8 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 29 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 38 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 47 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 59 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 7 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 11 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 15 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 54 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top