x

Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Энэ төслийг Польш улсын Засгийн газрын 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83.3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байгааг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг нэгдсэн цэгт төвлөрүүлдэг байна.


Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх аж. 

Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 6 цаг 31 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 6 цаг 53 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 7 цаг 1 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 7 цаг 9 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 7 цаг 23 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 7 цаг 28 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 36 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 7 цаг 45 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 7 цаг 51 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 8 цаг 41 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 9 цаг 50 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 11 цаг 49 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 12 цаг 10 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 12 цаг 20 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 12 цаг 26 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 12 цаг 28 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 12 цаг 38 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 12 цаг 41 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 13 цаг 28 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 13 цаг 32 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Ормузын хавх Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ
Top