x

“Дуулиан-2020” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Их талын дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний Охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байруудыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургуулт хоёрдугаар байр, СБД-ийн 3-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. 13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн Шинэ эрин сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14-р сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХорооны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн шилдгийн шилдэгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар шагналаа гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 36 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 51 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 4 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top